• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-02 11:12:37    
Хятадын улс төрийн амьдралд УТЗЗ чухал үүрэг гүйцэтгэж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     3-р сарын 3-ны өдөр ХАУТЗЗ-ын бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж, Хятадын олон нам бүлэг, олон үндэстний жич нийгмийн олон давхаргын 2200 гаруй гишүүн Бээжинд цуглаж, төрийн хэргийг хамтаар зөвших гэж байна. Хятадын УТЗЗ нь ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөл хийх чухал байгууллага болох бөгөөд Хятадын улс төрийн амьдралд орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

     Хатагтай Жөү Юаньмэй энэ жил 70 насан сүүдэр зооглож яваа боловч цог золбоотой харагдна. УТЗЗ-ын 2200 гаруй гишүүний дотор тэр бол ахмад гишүүнд тооцогдох нэгэн юм. Тэрээр 4 сонгууль дараалан УТЗЗ-ын гишүүнээр ажиллаж байна. Энэ оны чуулган дээр тэрээр доорох хэдэн асуудлыг гол дурдах юм банйа.

     " Би шинжлэх ухаан техникийн талын ажил хийдэг, манай шинжлэх ухаан техникийн ажилтадын хувьд авч хэлбэл бие даан шинийг санаачлан бүтээх бол хамгийн анхаарал хандуулж байгаа асуудал юм. Түүнээс гадна хамгийн наад захын баталгааны асуудал, хөдөө нутгийн эм эмнэлгийн дүрмийн өөрчлөлтийн асуудал болно. Энэ талын асуудалд би гол анхаарал хандуулж байна" гэж тэрээр хэлсэн байна.

     УТЗЗ-ын энэ удаагийн чуулганы анхаарал хандуулж байгаа чухал асуудалд: орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, банк санхүүгийн эрсдлээс сэргийлэх, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тохируулан хяналтдаа авч удирдах, нийгмийн шударга байдалыг батлах, авилгаалтай тэмцэх, засаг төрийн цэвэр цэгц байгуулалт хийх, үндэстний соёлоо мандуулах зэрэг багтаж байгаа юми байна. Ерөнхийд нь авч хэлбэл, УТЗЗ-ын гишүүдийн авч хэлэлцэх асуудал нь Хятадын одоох нийгмийн гол анхаарал тавьж байгаа асуудлууд болох юм.

     3-ны өдөр эхлэх УТЗЗ-ын чуулган бол Хятадын УТЗЗ-ын хамгийн дээд зиндааны зөвшилцлийн хэлбэр болох бөгөөд Хятадын зөвшилцөх ардчилалын өргөн цуглаан болох юм.

     1949 оны 9-р сарын 21-30 хүртэл Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн анхдугаар бүгд хурал Бээжинд хуралдсан юм. Энэ хурал нь бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үүргийг орлон гүйцэтгэж, бүх Хятадын хүн ардын хүсэл санааг төлөөлөн, БНХАУ-ыг тунхагласан байна. Хурлаар түр үндсэн хуулийн чанартай " ХАУТЗЗ-ын хамтын мөрийн хөтөлбөр" батлаж, улсын нийслэл, төрийн далба, төрийн дуулалыг тогтоосон байна. 1954 онд бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган чуулж, шинэ Хятад улсын анхны " үндсэн хууль"-ийг баталсаны дараа, Хятадын УТЗЗ-ын БХАТИХ-ын эрх үүргийг орлон гүйцэтгэх үүрэг биелэгдсэн байна. Гэвч Хятадын УТЗЗ нь ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх чухал байгууллага болсоны хувьд, социалист ардчилалыг бадруулах чухал зам суваг болон хэлбэр болсоор ирсэн юм.

     Хятадын УТЗЗ-ын бүх Хятадын хороо нь Хятадын олон ардчилсан нам бүлэг, нам бүлгийн бус, олон нийтийн байгууллага, үндэстэнүүдийн жич олон этгээдийн зүтгэлтэд засаг төрийн үйл хэрэгт оролцон зөвшин хэлэлцэх, нягт хамтран ажилласан чухал байгууллага болсоны хувьд Хятадын дээд зөвшилцөл хийх, лавлалт өгөх байгууллага юм. Нам бүлгийн бус зүтгэлтний хувьд хатагтай Жөү Юань мэй өөрийн 20 жил гишүүн болсон өнгрөлтийнхөө дагуу, Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тухай ойлголтоо танилцуулж хэлэхдээ:
" Манай орны улс төрийн тогтолцоо өрнөдийн капталист орныхтой адилгүй, манай тогтолцоо бол ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвшилцэх тогтолцоо юм. Энэ бол Хятадын онцлогтой социалист улс төрийн намын тогтолцоо юм. Хятадын УТЗЗ-ын гол чадавх бол даруй улс төрөөр зөвшилцөн, арддчилалаар хяналт тавих, улс төрийн үйл хэрэгт оролцон хэлэлцэх явдал болно. Энэ бол манай ажлын гол агуулга болон гол хэлбэр юм гэжээ.

     Хятадын УТЗЗ бол төр гүрний " ухааны уут" гэсэн алдартай. Хятадын олон ажил төрлийн эрдэмтэн мэргэжилтэн үүнд оролцож, төр гүрэнд арга ухаан гаргаж, орчин үеийн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байна.

     УТЗЗ-ын бүх Хятадын хорооны онолын судалгааны нийгэмлэгийн гишүүн профессор Жан Фэн УТЗЗ-ын тухай танилцуулж хэлэхдээ: " Ардын УТЗЗ бол социалист арчилсан зөвшилцлийн гол хэлбэр мөн, социалист ардчилалыг хөгжүүлж, социалист улс төрийн соёл иргэншлийг байгуулахад ашигтай бөгөөд нийгмийн олон салбарын хүн ардын ашиг сонирхол болон улс төрийн санал хүсэлийг нэн өргөнөөр илтгэхэд ашигтай бөгөөд үүний уламаар нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг ахиулж байдаг юм гэжээ. / Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040