• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-02 14:24:34    
ЖиньЮаньпү

Хятадын Олон Улсын Радио

     Энэ жил 56-тай профессор Жинь Юаньпү бол Хятадын соёлын аж үйлдвэрийн судалгааны салбарын нэрт эрдэмтэн юм. Сүүлийн жилүүдэд тэрээр 2008 оны Бээжингийн Олимпын Хятадын соёлын аж үйлдвэрт авчирч өгөх аз тохиолыг сэтгэл тавин судлаад, эрдэм шинжилгээний салбарынхан болон аж үйлдвэрийн салбарынхны дунд маш их нөлөө тусгал гаргасан байна. Одоо та бүхэнд энэ эрдэмтнийг танилцуульяа.

     Жинь Юаньпү ерөөс Хятадын Ардын Их Сургуулийн гоо зүйн ухааны профессор юм. Өнгөрөгч зууны ерээд оноос хойш, Хятадын соёлын аж үйлдвэр хөгжихийн хирээр, Жинь Юаньпү энэхүү шинэ мандаж байгаа аж үйлдвэрийг судлах талд анхарал хандуулсан юм. Тэрээр нэлээд эрт гадаадын соёлын аж үйлдвэрийн онол практикийг Хятад оронд танилцуулсан байна. Сүүлээр нь тэрээр Хятадын Ардын Их СУргуулийн соёлын уран сэтгэмжийн институтийн даргаар ажиллаж, Хятадын соёлын аж үйлдвэрийн онцлог зэрэг эрдмийн төрлийг голцуу судлаж, урьд хожид олон тусгай зохиол нийтлүүлсэн байна. Гоо сайханы ухааныг судлаж байсанаасаа соёлын аж үйлдвэрийг судлах болсон тухайгаа Жинь Юаньпү хэлэхдээ:

     " Би улсын дотоодод гоо зүйн ухааныг хүлээн авах тухай танилцуулж байхдаа ийм нэг зүйлийг сэрж мэдсэн, даруй: өрнөдийн хүмүүс гоо зүйн ухааныг хүлээж авахдаа даруй нэг үзэгдлийг бодож байсан, тухайн үеийн олон түмний дөхөм ойлгомжтой гоо зүйн ухаан буюу эсгүүл олон нийтийн дөхөм ойлгомжтой урлаг хөгжсөн нь цагийн өнгтөй зохицсон соёлтой холбоотой байгааг бодолхийлж байсан юм. Өнгөрөгч зууны 90-ээд оны эхээр манай дотоодод соёлын аж үйлдвэр эрхэлж эхэлсэнээр, би хамаг анхны олон нийтийн соёлыг судалж эхэлсэн юм. Өнөөдөр би соёлын уран сэтгэмжийн аж үйлдвэрт анхаарал хандуулж, дотоодод хамаг тэргүүнд уран сэтгэмжийн аж үйлдвэрийг танилцуулж байгаа маань ч соёлын аж үйлдвэрээс эхэлсэн юм.

     2000 онд Хятадын Ардын Их Сургууль хүмүүнлэгийн олимпын судалгааны төв гаргаж, Жинь Юаньпү гүйцэтгэгч эрхлэгчээр ажилласан юм. Олимпын наадам нь бүх бөмбөрцөгийн анхаарал татсан тэмцээн болсоны хувьд, түүний ач холбогдол нь биеийн тамираар хязгаарлагдахгүй гэж Жинь Юаньпү үзээд, " дэлхий надад 16 хоног хайрлахад, би дэлхийд 5000 жил буцаана" гэсэн төлөвлөгөө дэвшүүлж, Бээжин хот Олимпын наадмын аз тохиолыг ашиглан, соёл, нийгмийн олон талын байгуулалтаа ахиулахыг хүссэн байна.
Жинь Юаньпү хэлэхдээ: " Олимпын наадам үнэхээр бидэнд аз тохиол олгож, Бээжинд аз тохиол олгож байна гэж би бодох юм. Бид түүнийг дэлхий бидэнд 16 хоног хайрлаж, бид дэлхийдээ 5000 жил буцааж, Хятадын өнө удаан түүхтэй соёлоо үзүүлэх болно гэж ойлгох хэрэгтэй. Олимпын энэ наадмаар бид соёлт Бээжин, уран сэтгэмжит Бээжин, баялаг агуулгат шинэ Бээжингээ харуулахын зэрэгцээ мөн дэлхийн олон орны хүн ард Бээжинд ирж, өөрийн соёлоо дэлгэрүүлж, харилцан солилцож, тэдний өөрийнхөө соёлын үзэл санаа, үндэстний зан үйл, урлагаа авчрахыг бид сайшаана.Энэ талаас нь авч хэлбэл, Бээжингийн Олимпын наадам бол соёлоо нэн сайхан харуулах аз тохиол болох бөгөөд дэлхийн олон орны соёл хоорондын харилцан солилцооны тавцан болох юм гэж би бодож байна гэжээ.

     Жинь Юаньпүгийн төсөл төлөвлөгөөг Бээжин хотын засгийн газар хүндэтгэн үзэж, түүний дэвшүүлсэн олон санаачлагыг засгийн газрын салбарууд авч хэрэглэснээр, Жинь Юаньфү маш баяртай байна.

     2003 оноос эхлэн түүний байгаа байгууллага нь дөрвөн жил дараалан Олимпын наадмын олон улсын симпозиум зохиож, дотоод гадаадын эрдэмтэн мэргэжилтэн нар 2008 оны Бээжингийн Олимпын наадмын талаар олон сайхан санал санаачлага дэвшүүлсэн юм. Энэ нь бас ч Хятадын өнө удаан баялаг агуулгатай соёлыг харуулан, дэлхийн бусад орны соёлыг шингээн авч суралцах сайн тохиол мөн гэж Жинь Юаньпү үзсэн байна. Гэвч хүн ардын дунд Олимпын наадмын тухай мэдлэг болон ухаагдахууныг түгээмэлзүүлэхийг тэрээр мөн хүсч байна. Энэ зорилгоор Жинь Юаньпү олон нийтийн буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үйлдвэр аж ахуйн газар, засгийн газрын байгууллага болон сургуультай хамтаар Олимпын наадамд үйлчлэх сайн дурынхныг бэлтгэл дасгал хийлгэх, Олимпын үзэл санааг түгээмэлзүүлэх болон олон нийтийн үзэл ухамсрыг буй болгох зэрэг ажиллагаанд оролцож, Бээжингийн Олимпын наадамд чадах хирээр хүмүүнлэгийн орчин ахуй буй болгож өгөхөөр чармайн ажиллаж байна.

     Сүүлийн хэдэн жилд Хятадын засгийн газар соёлын аж үйлдвэрийг дэмжих эрч хүчээ ихээр нэмж, Хятадын соёлын аж үйлдвэр түргэн хөгжсөн явдалд Жинь Юаньпү маш баяртай байна. Тэр хэлэхдээ, энэхүү хөгжил өөрчлөлтийн үйл явцыг би маш их харах дуртай гэжээ. Гэвч Жинь Юаньпү мөн эрдэмтэн хүний оюун ухаан гярхай нүдээр цөөн бус асуудал оршиж байгааг мэдсэн байна. Засгийн газрын салбарууд түргэн хөгжиж байгаа соёлын аж үйлдвэрийг сэргэгээр төсөөлөн шинжлэх ухаанч шийдвэрт бодлого гаргах хэрэгтэй, бүх Хятадын адил бус район соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ газар газрынхаа байдалд тохируулан хөгжүүлэх хэрэгтэй, харин сохор балайгаар хөөрч хөгжүүлэх гэж болохгүй гэж тэрээр санал болгож байна. Жинь Юаньпү хэлэхдээ,

     " Соёлын уран сэтгэмжийн аж үйлдвэрийг манай орны дотоодод маш их магтаж байгаа ч манай орон бол аж үйлдвэрээр гол болгож, хоёрдугар аж үйлдвэрээр гол болгосон орон юм. Бид энэхүү үндсэн байдлаа таних хэрэгтэй. Иймээс цөөн бус орон нутаг бас хоёрдугаар аж үйлдвэр, аж үйлдвэрээ их хэмжээгээр хийх чухалтай юм. Бид гуравдугаар аж үйлдвэрийн түргэн хөгжлийг дижиталтай уялдуулахад, манай олон газар, олон мужийн бодитой байдлынхаа дагуу, голыг нь атган авч ажиллах бол сая манай соёлын уран сэтгэмжийн аж үйлдвэрээ хөгжүүлэх ерөнхийлсөн зүй зохистой байршуулал болох юм гэжээ.

     Жинь Юаньпү ер нь ажил ихтэй хүн. Хаяа зарим үе сул сэлүү гарвал сүлжээнд гарч, бокее бичдэг. Бичсэн бокеендээ бүх нийтийн гоо сайханы тухай өөрийн үзэлтээ бичиж, сүлжээний найз нартайгаа цагийн өнгө дагасан болон харах урлагийн талаар санал бодлоо солилцож байдаг юм. /Пэрлаймаа орчуулав/