1980он 1-р сарын 7-нд бүх Хятадын биеийн тамирын ажлын хурал Бээжинд болов. Хурлаас шинэ Хятад улс байгуулагдсан 30 жилийн туршийн биеийн тамир спортын ажлын арга туршлагыг нэгтгэн дүгнэж, ард иргэдийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, спортын техникийн түвшин болон оюун санааны боловсон байдлын байгуулалтыг дээшлүүлж, биеийн тамир спортын үйл хэргийг сайн хйиж, социалист орчин үеийн үйлчилгээг нэн сайн биелүүлэхийг дэвшүүлсэн байна.
2-р сарын 12-нд Хятадын биеийн тамир спортын төлөөлөгчид Америркт зохиогдсон 13-р цагаан Олимпид орооцов. Энэ нь Хятад улс анх удаагаа цагаан Олимпид оролцож байгаа болно.
2-р сарын 29-нд Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл, Эрүүл Мэндийн Яам, биеийн тамир спортын үндэсний хороо хамтран мэдэгдэл гаргаж, ажилтан ажилчдын дунд эмчилгээний биеийн тамирын арга хэмжээ өрнүүлэхийг шаардсан байна.
8-р сарын 29-нд Хятадын ширээний теннисийн бага тамирчид Шянганд болсон дэлхийн цомын төлөөний эрэгтэйчүүдийн нэгбүрчилсэн ширээний теннисийн анхдагч тэмцээнд оролцож, Гүө Юуехуа тэргүүсэн байна.
1981он 1-р сарын 23-нд бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл, биеийн тамир спортын үндэсний хороо хамтран "анхан шатны үйлдвэр уурхай, аж ахуйн нэгж, албан байгууллагын биеийн тамир спортын нийгэмлэгийн дүрмийг" нийтэлжээ.
4-р сарын 4-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хороо "тамирчдын дүрэм", "дасгалжуулагчдын дүрэм", "шүүгчдийн дүрэм" нийтлэв.
4-р сарын 13-нд Хятадын ширээний теннисийн баг тамирчид Югославд болсон дэлхийн аварга шалгаруулах ширээний теннисийн 36-р тоглолтод оролцож, бүх 7 төрлийн алтан медалийг авсан байна.
9-р сарын 20-нд бүх Хятадын үндэстний цөөнхийн биеийн тамир спортын ажлын яриа уулзалт Бээжинд болжээ.
10-р сарын 1-нд Хятадын Олимпийн хорооны орлогч ерөнхийлөгч Хэ Чжэньлян Олон улсын Олимпийн хорооны гишүүнээр сонгогджээ.
10-р сарын 21-нд бүх Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооны байнгын хороо болон Хятадын Олимпийн хорооны гүйцэтгэх хороо Бээжинд хурал хийж, хоёр эргийн биеийн тамир спортын хэлхээ холбоо өрнүүлэхийг санаачилсан бөгөөд 5 зүйлт санал дэвшүүлжээ.
|