• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-02 14:33:58    
Цагаан сарын тусгай нэвтрүүлэг

(2)


Хятадын Олон Улсын Радио

      Бортал нутаг алдарт тэнгэр уул нуруудын Казакстан, Киргизтан руу сунаж орсон баруун сэжүүрийн өмнө энгэрт гурван талаараа уулаар хүрээлүүлсэн голын уужим хөндийд байрладаг юм билээ. Хятадын далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн хамгийн том цэнгэг нуур болох сайхан сайрмын нуур ба Хятадын хамгийн том шорвог нуур болох эвийн нуурыг нутгийн хүмүүс эгч дүү хоёр нуур гэж энхрийлэн нэрийдсэн байдаг юм. Сайрам, отогсайр, баян ам, мэлцэцэг, рашаант, хар тураг зэрэг малын шимт билчээртэй. улаан буудай, эрдэнэ шиш, хөвөн, нохойн хошуу, чихэр лууван таримал элбэг гардаг газар. Умард мөсөн далайгаас авчирсан хүйтэн усны явшаа загас нь Хятаддаа зөвхөн сайрамын нууранд амьдарч чаддаг, дэлхийн устах шахсан амьтны жагсаалтад орсон — умардын салмардар загас нь зөвхөн борталын рашаан шяньд байдаг гэх мэтээр яриад байх юм бол энэхэн хуудсанд багтмааргүй их зүйл байгаа юм.

      Борталын монгол өөртөө засах жоу сүүлийн жилүүдэд Хятадын баруун бүсийг нээж хөгжүүлэх стратеги болон Ази Европын эх газрын хоёрдугаар том гүүр гэж алдаршсан төмөр зам нэвтэрсний нөлөөгөөр урьд байгаагүй түргэн хөгжлийн замд орсон байна. цагаан сарын өмнөхөн борталын монгол өөртөө засах жоугийн дарга Цойжив гуай сонсогч та бүхэнд шинийн мэнд дэвшүүлж, нутгийнхаа хөгжил хувиралын талаар танилцуулсан билээ. Урьд нь 2002 онд, 2004 онд тэрээр манай радиод ярилцлага өгч байсныг та бүхэн санаж байгаа байх, .2007 оны цагаан сарын өмнөхөн тэрээр та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлээд, борталын монгол өөртөө засах Жоугийн сүүлийн хэдэн жилийн хөгжил хувиралын талаар танилцууллаа.

     Хяттадын засгийн газар хөдөө нутгийн хөгжлийг түрэгтгэж, тариачин малчидын амьдралыг өөд нь татах зорилготой—шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулах бодлого хэрэгжүүлж байгаа юм. бид борталын жоугийн рашаан шяны харбух балгасанд хөөгийн хүмүүсийн амьдрал ахуйтай танилцах гэж хүсэн юм. харбух балгасны дарга түвшинбат нутгийнхаа талаар товчхон танилцууллаа. Сая түвшинбат даргын яриандаа дурьдсан юраа даргатай Улиастай тосгонд бид танилцахаар хүрэлцэн орчлоо. өндөр сүрлэг уул хайрхадын энгэрт байралдаг улиастай тосгоны захаар ороход энд тэндгүй том том дэлэнтэй Америкаас оруулсан Шиминтар гэдэг саалийн үнээнүүд хивин зогсч, бидний суусан машинд ерөөсөө зам тавьж өгөх шинжгүй байлаа. Улиастай тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Юрагийн гэрт ороод очход том хотын гайгүй амьрдалтай иргэдийн суудаг орон сууцаас тутхааргүй саруул байшин хараанд өртөв. Эднийх малд өгөөд үдсэн бордоо, сүрлийн эш зэргийг тусгай зойронд исгэж, газ хийх гаргах хоол цайгаа базаадаг байлаа. Намар бэлтэгсэн өвсөө ногооноор нь нүхэнд даршуулж өвөл малдаа өгдөг юм байна. Залуу хосдуудад зориулан шинэ гэр барьж өгдөг юм байна. Энэ бүхний зун бороон гоожиж, өвөл салхи хуугидаг байсан хуучин Улиастай тосогнтой даилтгахын аргагүй байла. Юра даргаас ер нь хүмүүсийн амьдрал сайжрахад юу нь хамгийн тааламжтай санагдаж байна гэж асуухад, тэрээр хүмүүсийн амьдрал сайжраад ирэхээр хоорондоо их эе эвтэй болдог юм байна. хүмүүс баяжаад ирэхээрээ ерөөсөө хэл ам болж хэрүүл маргаан хийхээ больдог юм байна гэж хуучилллаа.