Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-нд Бээжинд чуулна. Энэ нь Хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь том үйл хэрэг болно. Энэ удааны чуулганаар шинэ оны Хятадын хөгжлийн зорилтыг тодорхойлох бөгөөд ард иргэдийн амьдрал ахуйтай нягт холбоотой хуулийн төслүүдийг хянан хэлэлцэж санал оруулах болно. Ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоо нь Хятадын улс төрийн суурь тогтолцоо, Хятадын засгийн эрхийн үндсэн хэлбэр нь юм.
Хятадын үндсэн хуульд төрийн бүх эрх ард түмнийх, ард түмний төрийн эрх хэрэгжүүлэх байгууллага нь БХАТИХ болон орон нутгийн шат бүрийн ардын төлөөлөгчдийн их хурал болно гэж тогтоожээ. БХАТИХ-ын чуулганы хугацаанд олон газар, олон ажил төрлийг төлөөлөн ирсэн БХАТИХ-ын 3000-гаад төлөөлөгч Бээжинд хуран цугларч, 1 тэрбум 300 сая ард иргэдийн ашиг сонирхол, зориг санааг төлөөлж, төрийн эрхийг хэрэгжүүлнэ.
Хятадын баруун өмнөд нутгийн Сы цуань мужаас ирсэн хатагтай Ү Ай-лин бол эмч хүн. Тэр бол Хятадын Гоминдан намын гишүүн бөгөөд БХАТИХ-ын төлөөлөгч болох юм. Эмч болон БХАТИХ-ын төлөөлөгч болсны хувьд тэрээр "ард түмэн намайг төлөөлөгчөөр сонгосон, би ард түмний төлөө ажиллана" гэдэг зарчмыг мөрдөн, 2003 оноос ард иргэдийн хүчир зовлонг ойлгон, БХАТИХ-д чус сорогч хорхойн өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх санал дэвшүүлжээ. Түүний дэвшүүлсэн саналыг хэрэгжүүлэх ажлыг Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү –И хариуцжээ. Ү Ай-линь танилцуулж хэлэхдээ: 音响1
Энэ хэдэн жил цус сорогч хорхойн өвчин дахин дэлгэрэх хандлагатай байгаа. Би БХАТИХ-д цус сорогч хорхойн өвчнөөс сэргийлэх санал дэвшүүлж, бусад төлөөлөгчдийн хамт урайлан дуудсан. Санал дэвшүүлсний дараа жилд нь улсаас цус сорогч хорхойн өвчнөөс сэргийлэх удирдах хэсгийн ажлыг дахин сэргээж, Ерөнхий сайдын орлогч Ү-И хэсгийн даргаар нь ажилласан. Шинжлэх ухаанчаар сэргийлэн зассанаар, цус сорогч хорхойн өвчнийг тогтоон барьж чадав гэжээ.
Ардын төлөөлөгч ардчиллаар сонгогдож, ард иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа болохоор, ард иргэд ажил амьдралдаа тулгарсан асуудлуудаа шат бүрийн ардын төлөөлөгчдөөр дамжуулан холбогдох байгууллагад хүргэж заримыг нь хууль юм уу дүрэм тогтоол болгон, заримыг нь засгийн газраас арга хэмжээ авч зохицуулдаг. Асуудлыг зохицуулсан дүнгээ ардын төлөөлөгчид мэдүүлдэг байна. БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө танилцуулж хэлэхдээ: 音响 2
Засгийн эрхийн тогтолцоонд Хятад улс ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог хэрэгжүүлдэг. Ард түмэн энэ тогтолцооны дагуу төр гүрэн, үндэстнийхээ ирээдүй болон хувь заяаг өөрийн гартаа бат эзэмшдэг байна. Шат бүрийн ардын төлөөлөгч нь олон салбараас сонгогддог болохоор, өргөн төлөөлөх чанартай, ард түмний өмнөөс улс орон нутгийн том үйл хэргүүдийг шийддэг байна. Хятад улсад ардын төлөөлөгчдийн их хурал нь төрийн эрхийг нэгдэлтэй хэрэгжүүлдэг, төрийн засаг захиргааны байгууллага, шүүх байгууллага, прокурорын байгууллагаас бүр ардын төлөөлөгч сонгогдон гарч АТИХ-д хариуцлага хүлээж, АТИХ-ын хяналтад байх болно гэжээ.
Маргааш болох аравдахь сонгуулийн БХАТИХ-ын тавдахь чуулганаар төлөөлөгчид Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэь Жя баогийн хийх засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх бөгөөд "барааны өмчлөх эрхийн хууль", "аж ахуй нэгжийн орлогын татварын хуулийн" төслийг хянан хэлэлцэх болно. Үүнээс гадна төлөөлөгчид халуун цэгийн зарим асуудал, ард иргэдийн амьдрал ахуйтай нягт холбоотой асуудлаар санал санаачилга дэвшүүлэх болно.\Баясгалан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|