
Хятадын төрийн дээд эрхэт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын чуулган өнөөдөр үдээс өмнө Бээжинд чуулж эхэллээ. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь, Зэн Чинхун, Хуан Жюй, Ү Гуаньжэн, Ли Чанчүнь, Лүө Гань нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс, тэрчлэн 3000 гаруй ардын төлөөлөгч нээлтийн ёслолд оролцсон байна. Чуулган нь олон нийтийн анхаарлын төвд байгаа "Өмчлөх эрхийн тухай хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль"-ийн төслийг хэлэлцэж, санал оруулалт хийх юм байна.

БХАТИХ-ын Байгын Хорооны дарга Ү Бангүө чуулганыг даргалж, Ерөнхий сайд Вэнь Жябао Төрийн зөвлөлийн өмнөөс чуулганд оролцож байгаа 3000 гаруй ардын төлөөлөгчдөд хандан, өнгөрөгч жилийн ажлын дүгнэлт болон энэ оны ажлын байршуулалт, батлан хамгаалалт болон армийн байгуулалт, Шянган, Аоминь, Тайваний асуудал тэрчлэн Хятадын гадаад бодлого зэрэг агуулгыг багтаасан Засгийн газрын ажлын тайлан хийсэн байна.

Чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний дагуу, 12 хоног болох энэ чуулганаар төлөөлөгчид "Өмчлөх эрхийн тухай хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль"-ийн төслийг хэлэлцэн санал оруулж, Засгийн газар тэрчлэн БХАТИХ-ын Байнгын Хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын жил тутмын ажлын тайланг хэлэлцэж, улсын санхүүгийн байдлын тайланг хэлэлцэх бөгөөд эдгээр тайланд холбогдуулан санал оруулалт хийх юм байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|