• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 16:23:37    
Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайлан хийв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн дээд эрхэт байгууллага -- БХАТИХ-ын жил тутмын чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд чуулж, Ерөнхий сайд Вэнь Жябао Төв засгийн газрын өмнөөс 3000 гаруй төлөөлөгчид хандан Засгийн газрын ажлын тайлан тавилаа. Энэ тайлан нь Төв засгийн газрын бодлогын залгамж чанарыг харуулсан бөгөөд, өнөөгийн оршиж байгаа асуудлыг зохицуулах үр ашигтай арга хэмжээ дэвшүүлсэн байна. Өнгөрөгч хэдэн жилийн Засгийн газрын ажлын тайланд тусгасан үзэл санааг адилхан тусгасан зүйл гэвэл энэ онд Төв засгийн газрын ажлын гол тал бол мөн л ард иргэдэд ашигтай, тариачдыг чинээлэгжүүлэх явдал болох бөгөөд ард иргэдийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулан эвсэг зохицонгуй нийгэм байгуулхаар чармайх явдал болно.

     20 мянга гаруй үсэгтэй энэ тайлан нь нийт 6 хэсгээс бүрджээ. 2006 оны ажлын дүгнэлт, энэ оны ажлын байршуулалтаас гадна, эдийн засгийн нэн сайн нэн түргэн хөгжилд тус дөхөм үзүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах, өөрчлөлтөө гүнзгийрүүлж, нээлттэй байлгахаа өргөтгөх, засгийн газрын өөрийн өөрчлөлт болон байгуулалтыг эрчимжүүлэх 4 агуулгыг хамарсан байна.

     Бодлогын залгамж чанар нь тайланд маш тодорхой тусгагдсан байна. Шинэ онд Хятад улс санхүүгийн тогтвортой эрүүл саруул бодлого болон валютын бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлэх төдийгүй, 2006 онд Төв засгийн газраас байршуулсан эрчим хүч хэмнэж байгаль орчныг хамгаалах ажил тэрчлэн хөдөө тосгоны 9 жилийн заавал сурах боловсролын сургалтын зардлыг хэлтрүүлж, дэд бүтцийн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хөдөө тосгон руу шилжүүлэх зэрэг шинэ бодлогуудыг цаашид хэрэгжүүлэх юм байна.

     "Асуудалд шууд хандах" бол Хятадын ард иргэдийн сүлжээгээр энэ сонгуулийн засгийн газарт хийсэн дүгнэлтийн хамгийн чухал онцлогийн нэг юм. Засгийн газрын ажлын тайлангаас үзэхэд, олон төрлийн арга хэмжээний ахиц улмаар түргэсч байна.

     Хятад улс эвсэг зохицонгуй нийгэм байгуулах үзэл санаа дэвшүүлсний дараа засгийн газрын ажлын тайланд ард түмний төлөө эрх барих онцлог улмаар тодорхой болж, утга агуулга нь ч улмаар нэмэгдсэн байна. Энэ оны засгийн газрын хамгийн чухал хэдэн төрлийн шинэ арга хэмжээний олонх нь ард иргэдийн эмчилгээний зардал өндөр байгаа, сургуульд суралцах бэрхшээл зэрэг бодитой асуудалд чиглэсэн байна. Эмчилгээ эрүүл мэндийн салбарт, Хятад улс хот хөдөөгийн оршин суугчдыг хамарсан үндсэн эрүүл мэндийн дүрмийг үргэлжлэн дэлгэрүүлэхийн зэрэгцээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээ болон төлбөргүй эмчлүүлэх халдварт өвчний төрөл зүйлийг цаашид нэмэгдүүлэх болно. Боловсролын салбар сүүлийн жилүүдийн Хятадын засгийн газрын ажлын гол тал байж, хот хөдөөгийн хүүхдүүдийн сургуульд суралцахыг баталгаажуулсны дараа засгийн газрын шинэ зорилт бол хүүхдэд туслан сайн суралцуулах явдал болно.

     Иргэдэд ашигтай эдгээр арга хэмжээнээс гадна, Хятадын засгийн газар мөн хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын түвшин маш их зөрөөтэй байгаа асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Вэнь Жябао танилцуулж хэлэхдээ,

     Энэ онд Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьдралын баталгааны дүрэм тогтооно. Энэ бол хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачны талаарх төр засгийн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэн, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах бас нэгэн чухал арга хэмжээ мөн. Хятадын хот хөдөөгүй тогтоож байгаа амьдралын баталгааны дүрэм нь нийгмийн шудалга байдалд тус дөхөм үзүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулахад маш чухал алс хэтийн ач холбогдолтой юм гэжээ.

      12 хоног болох чуулганы хугацаанд Хятадын өнцөг булан бүрийн төрөл бүрийн салбарын төлөөлөгчид Хятадын ард түмний өмнөөс засгийн газрын ажлын тайланг хэлэлцэж саналаа оруулж, эцсийн бүлэгт Хятадын энэ оны хөгжлийн үзэл санаа, бодлогын чиглэлийг тогтоох болно. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/