Хятадын дэлхийн дээрэх бүжгийн урлагийн хамигийн том дээд сургууль бол Бээжингийн бүжгийн дээд сургууль болно. Энэ дээд сургуулийг уул нь Бээжингийн бүжгийн сургууль гэдэг байсан бөгөөд 1954 оны намар байгуулагдсан байжээ. Хятадын бүжгийн урлаг хөгжхийн хирээр 1978 оны 10-р сард Бээжингийн бүжгийн дээд сургуулийн байгулсан бөгөөд энэ нь Хятадын хэмжээнд бүжгийн урлагын тал бүрийн мэргжлийн боловсон хүчин бэлэтгэдэг хамгмийн том сургууль болсон байна. Энэ дээд сургуульд түүхийн онолын салбар, бүжин диглэх салбар, үндэстэний бүжиг болон бүжгэн жүжгийн салбартай юм. 1992 оны байдлаар энэ дээд сургууль нь 1000 гаруй оюутан төгөсгөж, тэд нар нь хятадын олон гаүарт тархан ажиллаж байлаа. Олон улсын шагнал хүртсэн ихэнх залуу бүжинчид эндээс төгссөн бөгөөд төвийн балет бүжгийн чуулгын бүх жүжигчид цөмөөрөө эндээс төгссөн юм.
Дуулалт урлагийн анхны мэргэжлийн сургууль: Хятадын дуулалт урлагийн анхны мэргэжлийн сургууль бол 60-ад оны эхээр байгуулагдсан Сүжөүгийн Пин Тань урлагийн сургууль юм. Энэ сургууль бол Хятадын ахмад үеийн удирдагч Чэнь Юний анхаарал халамжаар байгуулагдсан бөгөөд Сүжөү нутгийн энэ жижиг хэнгэрэг товшиж дуулдаг ардын урлагийг хамгаалан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Дуулалт урлагийн мэргнжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны цогцолбор сургууль: Хятадын дуулалт урлагийн мэргнжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны цогцолбор сургууль бол 1986 оны 9-р сард Тяньжиньд байгуулагдсан Хятадын Бэй Фан дуулалт урлагийн сургууль болно. Энэ сургуульд дуулалт урлагийн зохион бүтээх, хэнгэргэн хөгжим, дуулалт урлагийн хөгжмийн хавсралт, уран уншилт, үлгэр хэлэх зэрэг таван мэргэжилтэй байжээ.
Хуан Мэйши жүжгийн анхны сургууль: Хятадын Хуан Мэйши жүжгийн анхны бөгөөд цорын ганц сургууль бол Аньчин хотод байгаа Аньхгй мужийн Хуан Мэйши жүжгийн сургууль болно.
Циркийн хамгийн эртний сургууль: Хятадын циркийн урлагийн хамгийн эртний сургууль бол 1954 онд Хятадын Циркийн чуулга болон Чүнчингийн Циркийн чуулгын зохион байгуулсан циркийн дамжаа болно. Энэ хочр чуулга мэргэижл туршлага сайтай жүжигчнээр башлуулж, цирк, хөгжим, бүжиг, уран зураг зэрэг хичээл оруулсан байна. Сурч байгаа хүмүүст нэгээс хоёр жил үндэсэн боловсрол хүртээж, дараа нь тус тусын онцлогийн дагуу мэргэжлийн хичээл орсон байна. Энэ дамжааид сурсан хүмүүсийн олонх нь Хятадын циркийн урлагийн гарамгай жүжигчин болсон байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|