• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 16:52:17    
Өвөр монголын өөртөө засах район

Хятадын Олон Улсын Радио

      Засаг захиргааны талаар Өвөр Монголын өөртөө Засах Район засаг захиргааны хувьд Аймаг, Хошуу, Сум, Баг, Хот айл (зарим хошуу нутагт) гэх мэтийн системтэй. Аймгуудыг нь зүүнээс нь нэрлэвэл: Хүлэн бойр, Хянган, Жирэм (Одоо Тунлью хот болсон), Зуу Уд (Одоо Улаанхад хот болсон), Шилийн гол, Улаанцав, Баян нуур, Ихэ зуу, Алшаа гэх мэт. Эдгээр Аймгуудын ихэнхи нь мал аж ахуй эрхэлдэг. Жирэм Аймгийн Монголчууд (бараг сая хоёр зуун мянган хүн) тариа тарихын зэрэгцээ малаа бас хариулдаг.

     Монгол ястанууд гэвэл, Зүүнээс нь эхлэн нэрлэвээс: Барга, Буриад, өөлд (Торгод, Киргиз, Тэлэнгүүд), Жарууд (өвөр халх), Ар хорчин (өвөр халх?), Монголжин, Харчин, Хорчин, Урианхай, Чорос, Баарин, Унниуд, Уухан, Хишигтэн, Үзэмчин, Хуучид, Цахар (Солоон цахар, Солон барга, өөлд, Урианхай), Аваг, Авахнар, Сүнид, Дархад, Муумянган, Урад, Ордос (Дархад), Халх, Торгууд, Горлос, Түмэд (Баруун ба зүүн), Юүншэвүү гэх мэт байдаг. Гэхдээ энд яръж байгаа ихэнхи ястан бол "Монголын Нууц Товчоо" буюу Ражд-Аддинуй "Судрын Чуулган"-д гардаг Хияад мэтийн цусан холбооны "Яс" биш "Үндэстэн" гэдэг ухагдахууны дараах нэр томъёо юм. Овгоор ярьвал ганц Ордост 183 овог байдаг гэж Монголч эрдэмтэн Мостаерт(Mostaert) 1934 онд тэмдэглэсэн байдаг.

     Соёл гэгээрэл ба үсэг бичиг гэвэл, Хүүхдийн цэцэрлэгээс их сургууль хүртэл Монголоор сурдаг систем бүрдээд байна.

     Монгол хэвлэлийн газар гэхэд: Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Сурган Хүмүүжүүлэх Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Шижлэх Ухаан Техник Мэргэжлийн Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Хүүхэд Багачуудын Хэвлэлийн Хороо, Өвөр Монголын Соёлын Хэвлэлийн Хороо (Монгол соёлтой холбоотой ном сударыг хэвлэдэг) байдаг.

     Анагаах Ухаан ба Эмчилгээний талаар, Сүүлийн жилд Монгол анагаах ухаан дорвитой сайн ажиллаж байна. Олонхи хошуу Монгол эмнэлэгтэй болж байна. өвөр Монголын эмнэлгийн их сургууль, Тунлью-гийн эмнэлгийн дээд сургуулийн Монгол анагаах ухааны мэргэжил дүүргэсэн оюутанууд эмчээр ажилладаг. Монгол улсаас Монгол эм уух өвчтөн өвөр Монголын Монгол эмнэлгийн Хороонд их ирдэг болсон байна. Фүшингийн Монгол Эмнэлэгийн Хороо цус цагаарах өвчин засдаг гэж алдаршсанаас гадаадын өвчтөн ч очдог болж байгаа сурагтай. Өвөр Монголын талаар тойм танилцуулахад ийм байна.