• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-05 16:56:39    
Настан буурлууд амьд цэцэг сонирхох сайн

Хятадын Олон Улсын Радио

      Хүмүүс өтөлж хөгшрөөд ирэхээр, бие махбодийн хүч чадал нь аяндаа буурч, сэтгэл санаа болон биологийн талаар өдий төдий өөрчлөлт гарч, орчин тойрноо голох ч юм уу сэтгэлээр унаж, ганцаардсан байдалтай болж, янз бүрийн өвчин эмгэгт нэрвэгдэх нь ч олон болдог байна. Энэхүү байдлаас ангижрах нэг арга нь эрдэмтэн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, амьд цэцгийн анхилам сайхан үнэр нь настан буурлуудын эрүүл мэндэд тун сайн нөлөө үзүүлдэг гэнэ.

     Зарим амьд цэцгийн анхилам сайхан үнэр хөгшин буурал хүмүүсийн санаа сэтгэлийг идэвхжүүлэх, сэргээх нөлөө үзүүлдэг байна

     Жишээлбэл, Гавирын цэцгийн анхилам үнэр нь хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж, ядаргааг тайлдаг байна. Лянхуа цэцгийн сайхан үнэр нь хүмүүст эерэг зөөлөн мэдлэмж төрүүлдэг, сэрүүн цэцэг, саливаа цэцэг, сарнай цэцгийн анхилам үнэр нь хүмүүсийн сэтгэлийг баясган ядаргааг тайлдаг байна, Жүрж болон нимбэгийн сайхан үнэр нь хүмүүсийн урмыг сэргээн өөдлөн дэвжих зоригийг нэмэгдүүлдэг байна, малига, голт борын сайхан үнэр нь хүмүүст нам тайван, чөлөөтэй байх сэтгэгдэл төрүүлдэг, үнэрт өвсний сайхан үнэр нь урмыг хөгжөөх үйлдэлтэй, алимын сайхан үнэр болон бусад үнэртнүүдийн холимог үнэр нь хүмүүсийн сэтгэлийг тайвшруулахад тун сайн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд айж цочихоос сэргийлэх үйлдэлтэй юм.

     Зарим амьд цэцгийн анхилам сайхан үнэр нь хөгшин буурал хүмүүсийн ямар нэг өвчин эмгэгт нэрвэгдхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг

     Жишээлбэл, барсын чих цэцэг нь санаа сэтгэлийг тайвшруулах, ядаргааг тайлах үйлдэлтэй, далайн саргай цэцэг болон үнэрт өвсийн сайхан үнэр нь ханиаж бүгшүүлэхийг намдаадаг, малига цэцгийн анхилам үнэр нь бухимдлыг тайлах, толгой өвдөхийг багасгах үйлдэлтэй, удвал цэцэг ханиадыг эмчилдэг, голт бор шүд өвдөхийг зогсоодог үйлдэлтэй. Манай улсын эртний нэрт эмч Хуа түө хүдрийн заар, голт бор зэргийг жижиг жижиг манхагт хийж өрөөндөө өлгөөд уушигны сүрьеэ, чацга алдах зэрэг өвчин эмгэгийг эмчлэн анагаадаг байжээ.

     Анхилам сайхан цэцгийн үнэртэй аятайхан орчин нь настан буурлуудын урт насалж удаан жаргахад нь тустай юм байна

     Холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүдийн судалгаа туршилт хийсэн дүнгээс үзвэл, хүмүүс хэзээд ой мод хөхрөн ногоорсон, зүйл бүрийн цэцгийн үнэр анхилсан таатай орчинд амьдархад, арьсны халууны хэмжээ нь 1℃-2℃ буурч, судасны лугшилт нь минут бүр 4-8 удаагаар цөөрч, зүрхний дарамтыг ихээр багасгадаг байна. Хүчилтөрөгчийн хасах йон элбэгтэй хүрээлэн байгаа орчин тойрон нь хүмүүсийн цусны даралт өндөр болох, мэдрэлийн ядаргаа, зүрхний өвчин зэрэг талаар эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\