Хятадын Бэй бү вань булан нь АСЕАН-тай хамгийн нягт харилцаатай бүс болон хөгжиж байна. Хятад–АСЕАН-ны худалдааны чөлөөт бүсийн байгуулалтын алхам түргэсэхийн дагуу Бэй бү вань булны эдийн засгийн бүсийн нээн хөгжүүлэлт түргэсэж байна.
Чин чжөү нь Бэй бү вань булны шинээр хөгжиж байгаа тэнгисийн эргийн хот болно. Гуанши мужийн чжуан үндэстний өөртөө засах районы тэнгисийн эргийн төв хэсэгт оршдог. Хятадын баруун өмнөд бүс нутгийн далайд гарах хамгийн төхөм төд замын нэг нь болно. Хятад болон АСЕАН-ын хамтын ажиллагаанд хамгийн давуу талтай газар болно. Чин чжөүг Хятад-АСЕАН-ны барааг импорт экспортолдог зангилаа газар болгохын тулд, орон нутгийн засгийн газраас орчин үеийн бараа солилцооны ажил төрлийг торивтой хөгжүүлж байна. Сурвалжлагч саяхан байгуулагдсан бараа тээврийн боомтод сурвалжлага хийхдээн, усан онгоц Вьетнамаас тээвэрлэсэн нүүрс болон АСЕАН-ны бусад орноос тээвэрлэсэн хүдрийн бүтээгдэхүүн буулгаж байгааг харсан байна.
Чин чжөүгийн орон нутгийн албаны хүн сурвалжлагчид хэлэхдээ: эдгээр хар өнгөтэй манганы хүдэр, төмрийн хүдрийг бүр гадаадаас оруулсан. Манай эндхийг импортоор оруулсан хүдрийн бүтээгдэхүүнийг боловсруулдаг бааз болгон хөгжүүлж болно. Аж ахуйн нэгжийн талаас хэлэхэд, Чин жөү нь түүхий материалын зах зээл болон боруулах зах зээлийг холбож байна. Хятадын зэсгийн уурхайн аж ахуйн нэгж болон төмөрлөгийн аж ахуйн нэгж Чин чжөүд хөрөнгө оруулж байна гэжээ.
Вьетнамтай хөршилж байгаа тэгисиийн эргийн Фан цэн ган боомт хот нь Хятад Вьетнамын хилийн худалдааны чухал хот юм. Фан цэн ган боомт хотын харьяа Дүн шин хотын хилийн худалдааг удирдах газрын дарга Зэн Личжао сурвалжлагчид хэлэхдээ: Вьетнамаас ирсэн усан онгоцонд Вьтнамын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Цай, загас, буурцаг зэргүүдийг ачиж байгаа. Хятадаас Вьетнамд гаргах усан онгоцонд Хятадын аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нэхмэлийн бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг ачиж байна гэжээ.
Хятад Вьетнамын хоёр талаас өдөр бүр хилийн худалдаанд 3000 орчим хүн ажиллаж, 150-200 тоннын бараа нэвтэрч байна. Бараа солилцоо, иргэдийн явалцах нэмэгдэхийн хирээр олон жилийн өмнө байгуулсан Хятад Вьетнамын хилийн том гүүрийн ачаалах хүчин чадал шаардлага хангахгүй болжээ. Өнөө хоёр тал шинэ гүүр байгуулахаар зөвшилцөж байна.
|