Манай орны ард иргэдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлж, шинжлэх ухаан техникийн мэдлэг эзэмшихэд тус дөхөм үзүүлэхийн төлөө Хятадын шинжлэх ухааны академи 3-р сарын 1-ний өдөр Шинжлэх ухаан нийгэм 2007 оны Шинжлэх ухааны хөгжил, дээд техникийн хөгжил, Хятадын тогтвортой хөгжлийн стратег 3 тайланг нийтлэж, шинжлэх ухаан техникийн шинэ хөгжилийг олон нийтэд мэдээлж, шинжлэх ухаан техникийн эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөний талаар шинжилгээ хийсэн байна.
Хятадын шинжлэх ухааны академийн 2007 оны шинжлэх ухаан техникийн хөгжлийн тайланд шинийг бүтээх хэлбэрийн улс орон байгуулах өгүүлэлүүдийг хамран 2006 оны тэргүүний шинжлэх ухаан техникийг танилцуулж, Нобелийн шагналтаны ололт амжилт, Хятадын шинжлэх ухаантадын төлөөлөх чанартай хэсэг ажил, олон нийтийн анхааралын төвд байгаа техникийн халуун цэгийн асуудал, шинжлэх ухаан техникийн стратег болон бодлого, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийн байдал, шинжлэх ухаантадын санал санаачилга, олон улс болон улсын дотоодын шинжлэх ухаан техникийн хөгжлийн байдал зэргийг танилцуулсан банйа.
2007 оны дээд техникийн хөгжлийн тайлан нь сансар огторгуйгаар аялах болон далай тэнгийсийн техник гол сэдэвтэй байж, манай орны сүлийн жилүүдийн турших сансар огторгуйгаар аялах, далай тэнгийн техникийн салбар дахь хөгжлийн байдлыг танилцуулж, улсын дотоод гадаадын тэргүүний, шинэ дэвшил техник, аж үйлдвэрийн хэтийн төлөв, олон улсын өрсөлдөөн, аж үйлдвэрийн хөгжлийн стратег, бодлогыг танилцуулж, сансар огторгуйгаар аялах, далай тэнгийн техникийн нийгэм нийтэд үзүүлэх гүн гүнзгий үр нөлөөг хайн хэлэлцэж, манай орны шинжлэх ухаантадын сансар огторгуйгаар аялах, далай тэнгийн техникийн аж үйлдвэрийн хөгжлийн талаарах үзэлтийг тусгасан банйа.
2007 оны Хятадын тогтовортой хөгжлийн стратег тайлан нь усыг цэвэршүүлэх болон шинийг бүтээх гол сэдэвтэй байж, шинлжилтийн үеийн хятадын усны эх баялаг, усны байгаль орчин, усны эклогийн байдал, усны гамшиг зэрэг 4 том сэдвээр хөгжилт хувьралтын онцлог байдал, хандашад ситемтэй судалгаа хийж, Хятад улс усны асуудлыг зохицуулах хэлбэр маяаг, харалт, техникийн арга барил, холбогдох бодлого зэрэг талаар санал санаачилга дэвшүүлж, төрийн холбогдох салбар болон орон нутгийн засгийн газрын бодлого тогтооход лавлалт болгосон байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидийн Их Хуралын Байнгын Хорооны орлогч дарга, Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Лү Юн-шян тэмдэглэхдээ, Шинжлэх ухаан техник болон нийгэм тайланг 1997 оноос анх шинжлэх ухааны хөгжлийн тайланг нийтэлсний дараа Дээд техникийн хөгжлийн тайлан, Хятадын тогтвортой хөгжлийн стратегийн тайланг нийтлэж, Хятадын шинжлэх ухааны академийн жил бүр тогтмол нийтэлдэг тайлан болсон байна. Энэ он бол Хятадын Шинжлэх ухааны академи Шинжлэх ухаан нийгэм тайланг нийтэлж эхэлсний 10 жилийн ой мөн. Хятадын Шинжлэх ухааны академи нь манай орны шинжлэх ухаан техникийн хамгийн дээд судалгааны байгууллага, байгалийн шинжлэх ухаан техник, дээд техникийн хамгийн ерөнхийлсэн судалгааны байгууллага болсны хувьд, мөн улсын шинжлэх ухаан техник үзэл санааны агуулах болсны хувьд суурь судалгаа, стратегийн чанартай бөгөөд алсын харалттай чухал хувь нэмэр оруулахаас гадна улс гүрний эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, төрийн аюулгүй байдал зэрэгт үйлчилэж, дэлхийн тэргүүний төвшинтөй мөр зэрэгцэхээр чармайж, бүс нутгийн шинийг бүтээх үйл явцыг ахиулж, ард иргэдэд буян үйлдэх хэрэгтэй. Нөгөө талаар шинжлэх ухаан техник үзэл санааны агуулахыг эрчимжүүлэхээр дамжин шинжлэх ухаан техникийн хамгийн тэргүүний мэдлэг, тэргүүний соёлыг сурталчилаж, нийт иргэдийн шинжлэх ухаан техникийн боловсролыг дээшлүүлж, хятадын үндэстний цэцэглэл хөгжилд зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.
10 жилийн турш уг тайлан нь ард иргэдэд хамгийн шинэ техникийн дэвшилийг танилцуулах, манай орон болон дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжлийг танилцуулж, манай орны эх баялаг, байгаль орчин, эрчим хүч, бүс нутгийн хөгжлийн байдалыг ойлгож, шинжлэх ухаан техникийн хөгжил нь нийгэм нийтэд гүн гүнзгий үр нөлөө үзүүлж байгаа байдлыг ойлгоход нэр хүнд бүхий тоо баримт, материал, үзэлт танилт хангасан байна. Тайланг 10 жилийн хугацаанд 300 мянган ширхэг гүйлгээнд оруулж, олон нийтийн анхаарал сайшаалыг хүлээсэн байна.
|