• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-06 17:57:06    
"Эвсэг зохицонгуй дэлхий" хийгээд "энх тайван хөгжил"ийн үзэл санааг үнэлж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, улс түмэнтэй хамтаар өнө батын энх тайван, хамтаар цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахын төлөө хамтаар чармайхад бэлэн байна гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр эхэлсэн Хятадын төрийн дээд эрхт байгууллага– БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд Засгийн газрын ажлын тайлан хийхдээ хэлсэн байна. Хятадын Гадаад харилцааны сайд Ли Жаошин 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын "эвсэг зохицонгуй дэлхий", "энх тайван хөгжил"-ийн үзэл санааг хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан байна. Гадаадын хүмүүс энэ хоёр ухагдахууныг яаж үзэж байгаа талаар манай радиогийн дэлхийн олон газарт суугаа сурвалжлагчид гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүд болон дипломат албаны хүмүүстэй уулзаж ярилцсан байна.

      Ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр хийсэн засгийн газрын ажлын тайландаа: "эвсэг зохицонгуй дэлхий", "энх тайван хөгжил"-ийн үзэл санааг тодорхойлсон байна. Тэрээр хэлэхдээ, 

      Эвсэг зохицонгуй дэлхий байгуулах нь улс төрийн хүрээнд эрх тэгш ардчилалтай, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтран ажилласан, соёлын талаар харилцаж хамтаар хөгжиж, улс хоорондын найрсаг хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхий нийтийн чанартай аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, дэлхийн өнө батын энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэх явдал болно. Олон улсын ээдрээ будлиантай бөгөөд өөрчлөлт ихтэй нөхцөл байдалд бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны далбааг өндөрт өргөж, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах хэрэгтэй гэжээ.

      Хэрэг дээрээ энэ бол эдгээр үзэл санааг Хятадын удирдах хүмүүс анх удаагаа тодорхойлж байгаа биш юм. Сүүлийн жилүүдэд олон улсын маш олон уулзалт хэлэлцээн дээр Хятадын удирдах хүмүүс үүнийг олон удаа дэвшүүлж байсан бөгөөд үүнийг олон улсын хамтын нийгэмлэг ч аажмаар ойлгож, хүлээн авч байгаа юм. Хятадын засгийн газрын эвсэг зохицонгуй дэлхий байгуулах уриалга болон энх тайван хөгжлийн замаар замнах зорилт нь нягт уялдаа холбоотой юм гэж Америкийн Мариланд их сургуулийн Стратеги болон аж ахуйн нэгжийн судалгааны профессор Анил Гупта үзэж байна. Тэрээр хэлэхэдээ,

      Энх тайван хөгжлийн үзэл санаа болон эвсэг зохицонгуй дэлхий байгуулах санал нь нягт уялдаа холбоотой юм. Энх тайван хөгжил нь Хятад улс болон бусад орны харилцаанд авч хэлбэл эвсэг зохицонгуй харилцаа байх учиртай. Энх тайван хөгжлийн гол агуулга бол харилцан ашигтай байх явдал мөн, ганц тал нь ашиг хүртэх биш, иймээс Хятадын хөгжил нь бусад оронд хохирол учруулахгүй юм гэжээ.

      Хятадын засгийн газрын санаачилж байгаа "эвсэг зохицонгуй дэлхий", "энх тайван хөгжил"-ийн үзэл санаа бол зөвхөн үг үсгийн талын иэрхийлэл биш, хамгийн гол нь Хятад улс бодитой үйл ажиллагаагаараа энэ үзэл санааг хэрэгжүүлж, өөрийн хөгжлөө эрчимжүүлэхийн зэрэгцээ олон улсын үйл хэрэгт нааштайгаар оролцож, хариуцлагатай их гүрний дүр төрхийг бий болгож байна гэж ярилцлага өгсөн гадаадын хүмүүс үзэцгээж байна.

      Францаас Хятадад сууж байсан элчин сайд Лафонт хэлэхдээ, Хятадын дэвшүүлсэн энх тайван хөгжлийн зам нь ойр хавийн орчин тойрныг нааштай хамгаалж, энх тайванч хөгжлийг хангаж байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулах талаар Хятадын гаргасан хүчин чармайлтыг бид харж байгаа.

      Хятад улс мөн Орос, Энэтхэг зэрэг орнуудтой хоёр талын харилцаагаа хөгжүүлж, ШХАБ-ын үүргийг гүйцэтгүүлж байна. Энэ бүхэн бол Хятадын эргэн тойрны болон бүс нутгийн энх тайван орчин ахуйг хамгаалахын төлөө гаргасан хүчин чармайлт мөн, энэ нь мөн Хятадын өөрийн хөгжилд ашигтай юм гэжээ. \Цэцэн орчуулж, Номин хянав\