Хятад улс бол олон үндэстэн ястантай орон, хятад буюу хань үндэстнээс гадна бас 55 үндэстний цөөнх байдаг. Нийгэм түүх, байгалийн нөхцөл байдал зэрэг олон талын хүчин зүйлээс болж, урт хугацааны турш үндэстний цөөнхий хэсэг газар нутгийн боловсролын түвшнийг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээтэй харьцуулбал мөн тодорхой хэмжээний зөрөөтэй байна. Иймээс Хятадын засгийн газар үндэстний цөөнхийн район болон үндэстний цөөнхийн бодитой байдлын дагуу үндэстний цөөнхийн олон төрлийн сургууль, ялангуяа багшийн дээд сургууль байгуулж, их олон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн байна. Өнөөдөр бид Хятадын Баруун өмнөдийн үндэстний их сургуулийг танилцуулхаар бэлтгэлээ.
Баруун өмнөдийн үндэстний их сургууль нь Хятадын баруун өмнөд хэсгийн Сьчуань мужийн төв Чэндү хотод байдаг. Тус сургуулийн орлогч захирал Зэн Мин танилцуулж хэлэхдээ, Баруун өмнөдийн үндэстний их сургууль 1951 онд байгуулагдав, энэ сургууль бол шинэ Хятад улс байгуулагдсаны дараа хамгийн эрт байгуулсан үндэстний их дээд сургуулийн нэг юм. Өнөө Баруун өмнөдийн үндэстний их сургуульд Хятадын бүх үндэстний оюутан сурч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, манай зарим оюутан маш жижиг үндэстний оюутан байдаг, нийт үндэстэн нь хэдхэн мянган хүнтэй бөгөөд ганцаар шалгалт өгөөд манай сургуульд ирсэн юм. Шинжянгийн Тажик үндэстний нэг охин гэрээсээ сургуульд ирэхд сар явж ирдэг гэжээ.
Ноён Зэн Мингийн танилцуулснаас үзвэл, Баруун өмнөдийн үндэстний их сургууль байгуулагдсан 50 гаруй жилийн турш төрөл бүрийн мэргэжлийн 90 гаруй мянган боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлсэн юм байна. Тэд нарын дотор Хятадын Түвд үндэстний анхны доктор, Чян үндэстний анхны доктор байгаа бөгөөд маш олон эрдэмтэн мэргэжилтэн, ажил төрлөөрээ гол хүчин болж, Хятадын үндэстний цөөнхийн газар нутгийн бүтээн байгуулалт болон хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан байна.
Хятадын үндэстнүүдийн үг хэл, үсэг бичиг олон арвин, амьдарлын зан заншил нь ч өөр өөр байдаг. Ийм олон үндэстний цөөнхийн оюутан залуучууд яаж хамт амьдарч, сурдаг юм бол ?
И судлалын дээд сургуулийн захирал профессор Үнидүөчэ хэлэхдээ, И судлалын дээд сургууль хичээд сургалтын явцад "хамтдаа бөгөөд өөр өөр байх" үзэл санааг чухалчилдаг. Өнөө энэ дээд сургууль И үндэстэн болон Хань үндэстний хоёр хэлтэй үндэсэн ангийн оюутан бэлэтгэх болон И судлалын чухал бааз болсон байна гэжээ.
Тэр хэлэхдээ, үндэстэн бүхэн өөр өөрийн ёс заншил, уламжлалт соёлтой, үндэстэн бүхний ёс заншил, уламжлалт соёлыг бид цөм хүндэтгэдэг. Ийм нөхцөл байдалд манай үндэстний цөөнхий судлал хангалттай сайхан хөгжиж, үндэстний цөөнхийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх ажил ч орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Баруун өмнөдийн үндэстний их сургуулийн их олон оюутан Хятадын алс зайдуу, эдийн засаг хоцронгуй нутгаас ирсэн байдаг. Энэ сургуулийн холбогдох салбар нь улсын холбогдох тэтгэн дэмжих бодлогыг нааштай хэрэгжүүлж, ядуу гэр бүлийн оюутнуудад улсын тэтгэлэг, зээл олгож байна. Үүний зэрэгцээ оюутнуудад мөн цөлөөт цагаар ажиллах боломж хангаж, амьдрал ахуйд нь тусалж байна.
Компьютерын дээд сургуулийн Жуан үндэстний оюутан Лүө Вэнь хэлэхдээ, наймайг Лүө Вэнь гэдэг, миний гэр Гуан-шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд байдаг, гэрийн эдийн засгийн нөхцөл муу учраас сургууль надад цөлөөт цагаараа ажиллах боломж олгосон. Энэ нь надад амьдралын талаар тус болсон төдийгүй, хамгийн гол нь ажлын байр дээр сурч боловсрох нөхцөл хангасан байна гэжээ.
Баруун хойт нутгийн Ганьсү мужийн оюутан Хэ Жянь бол Түвд залуу юм, тэрээр Баруун өмнөдийн үндэстний их сургуулийн Гадаад хэлний дээд сургуульд сурч байна. Би гурван жил сурч амьдарсан сургуульдаа маш хайртай болсон гэж тэрээр хэлж байлаа.
Тэр хэлэхдээ, сургуульд орсноос хойш сургуулийн соёлын орчин ахуй надад маш их таалагдсан, газар газрын найзууд мань миний хичээл суралгад маш их тус болсон. Би ангийн дарын төлөө өрсөлдөж, их олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд их олон найзтай болж, биедээ итгэх болсон гэжээ.
Баруун өмнөдийн үндэстний их сургуулийн орлогч захирал Зэн Мин хэлэхдээ, Баруун өмнөдийн үндэстний их сургууль үндэстний цөөнхий олон үеийн шилдэг үрсийг хүмүүжүүлсэн. Хойшид бид сургуулиа орчин үеийн шинэ хэлбэрийн үндэстний их сургууль болгон бүтээн байгуулна гэжээ.
|