Нэрт жүжигчин Ю Бэнтчан бол хүн ардын танил дасал болсон хүн юм, тэрээр "Жи дань богд" телевизын Жи дань богдын дүрд тоглоод даяар олны таашаалыг их хүлээсэн юм. 20 гаруй жил өнгөрч одлоо, далаад насан сүүдэр зооглож яваа хөгшин буурал Ю Бэнтчан мөн л санаа сэтгэл баясгалантай, бие махбод хатуу чийрэг хэвээр байгаа бөгөөд жүжгийн хөшигний ар өврөөр ажил ихтэй л тууж явна. Түүний хатуу чийрэг, эрүүл саруул амьдарч байгаагийн ид шид юу вэ?
Энэ шалтгааныг Ю Бэнтчан хөдлөх гэсэн ганц үгээр нэгтгэн дүгнэв. Өдөр болгон хөдөлж биеийн тамирын дасгал бэлтгэл хийх бол Ю Бэнтчангийн биеэ сувилах хатуу зарчим байлаа.
Ю Бэнтчангийн байнга хөдөлж байхийн арга ухаан
1. Хоёр гараа ээлжлэн үрчих:
Хоёр гарынхаа арыг үргэлжлэн 30-40 удаа ээлжлэн үрчиж, хоёр гараа халуу оргитол нь үрчих хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн тайлбар: Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, халуун дулаанд цус амархан хүйж, сэрүүн хүйтэнд цус амархан царцдаг ажээ. Гараа гараараа үрчих нь тун дөхөмхөн хөдөлгөөн боловч гарын хэсгийн цусны эргэлтийг идэвхжүүлж, пигментын тунахаас сэргийлж, хоёр гарын хүч чадлыг хэвээр байлгах үүрэг гүйцэтгэдэг байна.
2. Хамраа массажлах:
Хамраа үргэлж массажлаад байх нь хамрын архаг үрэвсэлээс сэргийлэхэд ашигтай юм байна.
Мэргэжилтнүүдийн тайлбар:
Хамар нь амьсгал гүйх гуурс бөгөөд уушигтэй шууд холбогдож байдаг. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, уушиг хамарт дулдуйдан ажилладаг. Хамраа үргэлж массажлаад байх нь хамрын архаг үрэвсэл, цочмог үрэвсэл болон ханиадаас сэргийлэхэд ашигтай төдийгүй хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг юм байна.
3. Нүүр царайгаа массажлах бас сайн:
Хоёр гараараа нүүрээ зөөлөн массажилж байснаасаа алгуур аажмаар хүчтэйхэн илж нухаад халуу оргитол массажлах хэрэгтэй, дахиад нүдээ тойрсон бэлчрүүдийг хуруугаараа нухаж, бүх массажлах явцийг минут орчим үргэлжлүүлэнэ.
Мэргэжилтнүүдийн тайлбар:
Хүний нүүрийн хэсэгт гол чухал эрхтэнүүдийн бишгүй олон бэлчир байдаг. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, нүүрийн хэсэгт 5 эрхтэнд холбогдох бэлчир нь байдаг юм байна. Нүүр царайгаа байнга массажилж байх нь судас шөрмөсийн ажиллагааг идэвхжүүлж, судас хийн гүйлтийг чөлөөтэй болгох үүрэг гүйцэтгэдэг байна.
4. Бие чийрэгжүүлэх гимнастик хийх:
Нэрт жүжигчин Ю Бэнтчан хоёр гараа дээш нь сунгаж хөдөлгөх болон доош нь сажлуулж хөдөлгөх хоёрхон зүйлийн маш дөхөмхөн өвөрмөц хөдөлгөөн байдаг ажээ.
Мэргэжилтнүүдийн тайлбар:
Хүний бие цогц 206 хэсэг ясаар бүрэлдэж, яс нууд нь шөрмөсөөр холболдож, яс байманжин босоо явж, шөрмөс байманжин хөдөлгөөн хийж чаддаг юм байна. Ю Бэнтчан зөвхөн энэ хоёр өвөрмөц хөдөлгөөндөө түшиглэн судас шөрмөсөө идэвхтэй ажиллуулж, биеэ чийрэгжүүлэх зорилгодоо хүрч чадаг байна. Тэрээр хэлэхдээ, хүн ямар нөхцөлд ямар ажил хийсэн ч хөдлөхгүй суугаад байж болохгүй. Миний биеэ чийрэгжүүлэх арга туйлын дөхөмхөн, биеэ чийрэгжүүлье гэвэл урт хугацаагаар хэзэд хөдөлгөө хийж байхыг эрхэмлэх хэрэгтэй гэжээ.\Л.Буянтогтох орчуулав\
|