• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 09:18:37    
Төвийн Үндэстний дуу бүжгигйн чуулгын товч танилцуулга

Хятадын Олон Улсын Радио

      1952 оны 9-р сард байгуулагдсан Төвийн Үндэстний Дуу Бүжгигйн Чуулга бол Хятадын улсын зэрэглэлийн үндэстний цөөнхийн цорын ганц урлагийн хамтлаг мөн. Уг чуулга нь үндэстний цөөнхийн соёл, дуу бүжгийн урлагийг залгамжлан хөгжүүлэхээр зорилго болгон, үндэстний өвөрмөц онцлогийг цаг үеийн хөгжилтэй уялдуулах зорилт тавин ажиллаж, Хятадын үндэстний цөөнхийн дуу бүжгийн урлагийг дэлгэрүүлэн хөгжүүлэн мандуулахад гандан бууршгүй хувь нэмэр оруулсан юм.

      Төвийн Үндэстний Дуу Бүжигйн Чуулга монгол, түвд, уйгар, солонгос, хотон, мао, и, манж зэрэг 37 үндэстнээр бүрэлдсэн 400 гаруй ажилтантай юм. Энд үе үеийн авъяас чадвартай дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, удирдаач төрж хүмүүжиж, өнөө урлагийн тайзнаа Жян Давэй, Дэдмаа, Ян Липин, Лхасүрэн, Тэнгэр,Чюбиау, Рузамут, Ирэньсоо Лань Жянь зэрэг нэрт уран бүтээлчид идэвхлэн ажиллаж байна. Төвийн Үндэстний Дуу Бүжгийн Чуулга нь " Хятадын үндэстний цөөнхийн концерт ", " Бүх Хятадын үндэстний цөөнхийн урлагийн тайлан тоглолт" зэрэг тоглолтод олон удаа алтан медаль хүртсэн юм
50 гаруй жилийн турш, Төвийн Үндэстний Дуу Бүжгийн Чуулга дэлхийн таван их тивийн 100 гаруй улс орон районаар айлчлан Хятадын үндэстнүүдийн шилдэг соёл урлагийг дэлхийн олон оронд танилцуулан ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийг зузаатган өргөн их нөлөөтэй болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/