• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-07 17:16:02    
Эх орондоо эргэн нэгдсэн 10 жилийн дараах Шянган [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     1997 оны 7-р сарын 1-ний өдөр Шянган эх орондоо эргэн нэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Өнөө 10 жил өнгөрлөө. Хэрэв Шянганы хөгжил цэцэглэл, өөрчлөлт хувирлыг ярих юм бол Бээжинд ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганд оролцож байгаа Шянганы гишүүд ямар сайхан үгээр энэ амжилтаа зүйрлэдэг бол ?

     Хөгжлөөр дүүрэн, өдөр ирэх тутам шинэчлэгдэн өөрчлөгдөж байна, тогтвортой бөгөөд эвсэг зохицонгуй, хөгжлийн замдаа орлоо.

     Энэ удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны чуулган дээр, "эх орондоо эргэн нэгдсэн" гэсэн үг нь Шянганаас ирсэн гишүүдийн чихний чимэг болж байлаа. Харин эх орондоо нэгдсэнээс хойшхи Шянганы хөгжил нь гишүүдийн халуун хөгжилтэй ярианы сэдэв болсон байна.

     УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Шянганы Эмэгтэйчүүдийн холбооны орлогч дарга Жян Лиюнь 10 жилийн өмнө Шянган эх орондоо нэгдэх ёслолд оролцож, онцгой районы засгийн газар байгуулагдан, онцгой районы засаг дарга тангараг өргөн тушаалдаа орсон түүхэн бодит байдлыг нүдээрээ харж байсан юм. 10 жилийн турш, тэрээр Шянган эх орондоо эргэн нэгдсэнээс хойшхи замналыг биеэрээ өнгөрөөлөө. Тэрээр энэ тухайгаа эргэн санаж хэлэхдээ,

     1997 онд Шянган эх орныхоо халуун элгэнд буцах тэр цаг мөчид сэтгэл маань маш их догдолж байсан, Шянган эх орондоо нэгдлээ гэж бодохтой зэрэг уйлах гээд байдаг байсан гэлээ.

     Шянган эх орондоо эргэн нэгдсэнээс хойш, "нэг орон хоёр систем"-ийн агуу их бодлого биелж, Хятадын Төв засгийн газар "нэг орон хоёр систем", "шянганчууд Шянганаа удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, "тулгар хууль"-ийг чанга мөрдөн ажллаж ирсэн байна. 10 жилийн хугацаанд Шянганы эдийн засаг Азийн санхүүгийн хямрал, дэлхийн эдийн засгийн өөдрөг бус байдал, SARS-ын халдвар зэрэг хүчин зүйлд өртсөн боловч эх орноо түшин, дэлхий дахинд хандсан Шянганы онцгой раойн нь Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр, Шянганы агаарын тээврийн төв, олон улсын банк санхүүгийн төв, аялал жуулчлалын төвийн байр сууриа улмаар бэхжүүлэн хөгжүүлсөн байна.

     УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Шянганы Эдийн засаг худалдааны нийгэмлэгийн дарга Ли Шиү-хэн хэлэхдээ, Шянганы эдийн засаг богино хугацаанд түргэн хөгжсөн нь Төв засгийн газрын дэмжлэг, ялангуяа 2004 оноос хойш, "дотор газар болон Шянганы эдийн засаг худалдааны нэн нягт харилцаа тогтоох тохируулалт"-ыг хэрэгжүүлсэн яьдал нь гол баталгаа болсон юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, миний өөрийн эрхэлж байгаа аж ахуйн нэгж ч "дотор газар болон Шянганы эдийн засаг худалдааны нэн нягт харилцаа тогтоох тохируулалт"-ын үр өгөөжийг хүртсэн юм. Тус тохируулалтыг хэрэгжүүлсний дараа Шянганы худалдааны газарт бид татвараас чөлөөлөх өргөдөл өргөн барьж, брэндээ дотор газар руу танилцуулж эхэлснээр бидний өдрийн үйлдвэрлэлийн хэмжээ ихээр нэмэгдсэн. Ерөнхийд нь хэлбэл, тус тохируулалт нь Шянганы аж ахуйн нэгжүүд болон эдийн засагт маш их дэмжлэг болсон юм гэжээ.

     "Нэг орон хоёр систем", "Шянганчууд Шянганаа удирлах" чиг шугамынг Шянган амжилттай хэрэгжилснээр, Шянганы эдийн засгийн өрсөлдөх хүчин чадал эрчимжиж, Шянганчуудын улс орноороо бахархах сэтгэл улмаар нэмэгдсэн байна.

     УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Шянганы Шинжлэх ухаан техникийн их сургуулийн захирал Ү Жя-вэй сурвалжлагчид хэлэхдээ, Шянганы урьдын давуулаг хэвээр байгаа, айж зовж байсан байдал гараагүй, ийм байдалд ард иргэдийн үндэстний үзэл сэтгэл эрчимжиж, соёлороо бахархах хүн улам олон болсон байна гэжээ.

      10 жилийн дараах өнөөдөр Шянганы ирээдүй нэн сайн сайхан болно гэдэг нь Шянганы онцгой районы УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүдийн Шянганы эх орондоо нэгдсэн 10 жилийн ерөөл болон Шянганы ирээдүйн хөгжлийн тухай итгэл болсон байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/