Өнөөдрийн "Захидлын тойм" булангаар танд хятадын хэдэн зүйр цэцэн үгнээс танилцуулахаар бэлтгэсэн юм. Хятад хэл сурч байгаа анд найз таны хятадын эртний уран зохиол, яруу найргын хэл хэллэг, соёл ёс зан заншлыг ойлгон танихад тань бага ч тус болох байх.
春风化雨:春хавар гэсэн үг, 风гэдэг нь бол салих гэсэн үг, энд хэлж байгаа 春风 гэдэг нь өвс ургамал ургахад аятай байдаг зөөлөн урьхан салхийг хэлж, 化雨 гэдэг нь түмэн бодисыг амьлуулдаг хур бороог хэлж байгаа юм. Энд зүйрлэн хэлж байгаа хэлж 春风化雨 гэдэг зүйр цэцэн үгээр боловсролын роллийг хэлдэг байна. Бас бусдад эрдэм мэдлэгээ заадаг нэр хүндтэй багшийг ч зүйрлэн хэлдэг байна.
隔岸观火: 隔 гэдэг нь өнжих, алгасах гэсэн утгатай, 观 гэдэг нь үзэх, харах гэсэн утгатай үг. 火гэдэг нь гал гэсэн үг болно. Энд хэлж буй "隔岸观火--- голын эрэгний цаанаас шатаж буй түймрийг галыг сонирхон харах" гэдэг зүйр үг нь чухамдаа аюулт байдлыг харж зогсоод хайхрахгүй байна гэсэн утгатай аж.
高枕无忧: 高өндөр, 枕дэр, жинтүү, 无байхгүй, 忧зовол. Үгийн утгаас нь харахад "өндөр дэр дэрлэн тухлан нойрсоно" гэсэн үг л дээ. Тэр нь огтхон ч сонор сэрэмжгүй, маш амгалан тайван байж, ямар ч юүмний төлөө сэтгэл түгшихгүй байаа хүмүүсийг зүйрлэн хэлсэн байна.
高山流水: Эрт дээр цагт Юй Бөя гэдэг нэртэй, хөгжимийн зэмсэг маш сайн тоглодог хүн байсан юм гэнэ, бас Жүн Зычи гэдэг хөгжим сайн мэддэг нэг хүн байсан аж. Юй Бөя уулны өндөрт гарч хөгжим тоглоход, Жүн Зычи хөгжмийг сонсоод "Энэ үнэхээр аврага том уулсыг дүрсэлсэн аяалгуу байна" гэсэн гэнэ.
Юй Бөя бээр усны урсах чимээг сэтгэлдээ бодон байж хөжимдсэнд, Жүн Зычи сонсоод "Ойлон давалгаалах далай мөрний дуу энэ буюу" хэмээжүхүй.
Тэр цагаас л хойш хүмүүс "高山流水" гэсэн зүйр цэцэн үгээр "сэтгэлийг мэдэгч хүн ", "намайг ойлгогч анд найз", тухайлбал гүн зузаан найртай андуудыг зүйрлэн хэлдэг болсон юм гэнэ. \Номин орчуулан бэлтгэв\
|