БХАТИХ-ын төлөөлөгчийн ээлжит сонгууль, сонгогдох төлөөлөгчийн орон тоо болон холбогдох бусад асуудлын тухай тогтоолын төслийг 8-ны өдөр БХАТИХ-ын чуулганд өргөн барьж хэлэлцүүлж байна. Энэ төсөлд, ирэх жилийн 1-р сард болох БХАТИХ-ын төлөөлөгч сонгох ээлжит сонгуулиар эмэгтэйчүүд, ажилчид болон тариачдын тоог нэмэгдүүлнэ гэж тогтоожээ.
БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Шэнь Хуарэнь 8-ны өдөр БХАТИХ-ын чуулганд энэ тухай тодорхойлолт хийлээ. Тэр хэлэхдээ, уг тогтоолын төсөлд, эмэгтэй төлөөлөгчийн тоог нийт төлөөлөгчдийн 20 хувиас 22 хувьд хүргэн нэмэгдүүлнэ. Ажилчид болон тариачдын төлөөлөл өмнөх сонгуультай харьцуулахад нэмэгдэх болно. Үүнээс гадна хот орж ажил хийж байгаа тариачдын хамгийн шигүү суурьшсан муж, шууд харъяа хотоос тэдний төлөөллийг гаргах ёстой гэж тодорхой тогтоолоо гэжээ.
Өнөөгийн БХАТИХ-ын бүрэн эрхийн хугацаа ирэх жилийн 3-р сард дуусна. Энэхүү тогтоолын төслийн дагуу дараачийн сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийн орон тоо энэ сонгуулийнхтай ижил нийт төлөөлөгчийн тоо нь 3000-аас давахгүй юм байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав/
|