Хятад улс "Өмчлөх эрхийн тухай хууль"-ийн төслийг 8-ны өдөр Хятадын төрийн дээд эрхт байгууллага -- БХАТИХ-ын чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлж байна. БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга Ван Жаогүө чуулганд хандан тодорхойлолт хийсэн байна. Тус хуулийн төслийн дагуу, Хятад улс төрийн болон хувийн өмчлөх эрхийг эрх тэгшээр хамгаалах болно.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд БХАТИХ-ын Байнгын Хороо нь "Өмчлөх эрхийн тухай хуулийн төсөл"-ийг 7 удаагаа хэлэлцэв, Хятадын хууль тогтоосон түүхэн дээр ийм олон удаа хэлэлцүүлсэн хууль байгаагүй юм. Тус хууль нь чухал ач холбогдолтой бөгөөд ард иргэдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой учраас төлсийг нийгэм нийтэд илээр нийтэлж, олон талын 10 мянга гаруй ширхэг саналыг хүлээж авсан юм. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|