Нутаг дэвсгэр: 36125 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны байдлаар нэг сая 537 мянга. 27 үндэстэнтэй, түүний дотор Фүра үндэстэн, Барант үндэстэн, Мандиго үндэстэн нийт хүн амын 80 хувийг эзэлж байна. Албаны хэл Португаль хэл, үсэг бичиггүй Кэлиор хэлийг түгээмэл хэрэглэдэг. Гурваны нэг хувь нь Лалын шашин шүтэж, бусад нь эд шүтэх шашин, Катулик шашин, Христосын шинэ шашин болон бусад шашин шүтдэг.
Нийслэл: Бисао, 2004 оны байдлаар 397 мянган хүн амтай. Агаарын дундаж хэм 27 хэм.
Төрийн тэргүүн: Шилжилтын Ерөнхийлөгч Ненрикуе Переира Роса, 2003 оны 9-р сарын 29-ний өдөр тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 24-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт оршидог, олон жижиг арлуудтай. Эх газрын хэсэг нь хойт талаараа Сенегалтай хөршилж, зүүн болон өмнө талаараа Бүгд Найрамдах Гвиней Ултай хил нийлэж, баруун талд нь Атлантын далай байна. Тэнгисийн эргийн нийт урт нь 300 орчим км. Халуун бүсийн тэнгис далайн улиралын салхины ыаг агаартай, жил туж халуун, жилийн дундаж агаарын хэм 25 хэм.
Африкийн эртэний Санхай (хятад дуудлага) вант улсын нэг хэсэг байжээ. 1446 онд Португалийн колоничилогчид цөмрөлт хийж, 1879 онд Португалийн полони болж, 1951 онд португалийн гадаад муж болов. 1973 оны 9-р сарын 24-ний өдөр, Гвиней болон Ногоон хошууны Африкийн Тусгар тогтнолын намын удирдлага доор Бисао нийслэлтэй Бүгд Найрамдах Гвиней Улс чөлөөгөдсөн оронд байгуулагдаж, үндэсэн хуулиа нийтлэв. 1974 оны 9-р сард Португаль нь Бисао нийслэлтэй Бүгд Найрамдах Гвиней Улсыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 10-р сард нь бүх булаан эзлэгч цэргээ гаргав. \М.Цэцэн бэлэтгэв\
|