• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-08 17:22:57    
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөл 8-ны өдөр БХАТИХ-ын жил тутмын чуулганд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэ хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байна. Энэ шинэ хууль нь өнөөгийн албан татварын дүрмийг өөрчилж, Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн орлогын албан татварыг нэгтгэж, аж ахуйн нэгжүүдэд шударгаар өрсөлдөх зах зээлийн боломж олгох болно.

     Хятад улс 20-р зууны 70-аад оны сүүлчээс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулж, эдийн засгаа хөгжүүлэхийн төлөө, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид албан татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байсан учраас дотоодын аж ахуйн нэгжүүд нь хэрэг дээрээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэжээс 10 хувь орчмын илүү албан татвар төлдөг байжээ.

     Хятадын Сангийн сайд Жинь Рэньчин энэ шинэ хуулийн төслийн талаар БХАТИХ-ын жил тутмын чуулганд хандан тодорхойлолт хийж, Хятадын хөгжлийн дагуу, өнөөгийн үйлчилж байгаа албан татварын дүрэм нь шинэ нөхцөлд зохицохгүй болсон гэж тэмдэглэжээ.

     Тэрээр хэлэхдээ, шинэ хуулийн төслөөр олон улсын журам горимын дагуу дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд албан татварын нэгдсэн хууль үйлчлэх болно. Энэ төсөлд аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар нь 25 хувь байхаар тогтоосон гэжээ.

     Шинэ албан татварын хуулийг хэрэгжүүлсний дараа дотоодын аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар 33 хувь байснаа 25 хувь болж, найман хувиар буурах юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар мөн өнгөн дээрээ 33 хувь байснаа 25 хувь болж, найман хувиар буурах боловч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд нь албан татварын хөнгөлөлттэй бодлогод хамрагдаж байсан учраас албан татвар нь ялимгүй нэмэгдэх болно. Гэвч энэ нь тэд нарын үйл ажиллагаанд ихээр нөлөөлөхгүй юм гэжээ.

     Улс төрийн тогтвортой байдал, аятай хөгжиж байгаа эдийн засгийн нөхцөл байдал, өргөн их зах зээл, ажиллах хүчний арвин их эх үүсвэр, тэрчлэн байнга боловсронгуй болж байгаа хууль зүйн орчин ахуй болон засгийн газрын үйлчилгээ зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл мөн. Харин татвар хураамжын хөнгөлөлт нь зөвхөн нэг тал юм гэдгийг олон улсын туршлага харуулж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэ хууль хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах ажилд муугаар нөлөөлөхгүй юм гэж Сангийн сайд үзэж байна. \Цэцэн орчуулж, Баатар хянав\