• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-08 17:30:51    
Мин улсын 13 бунхан

Хятадын Олон Улсын Радио

     Манай тооллын 15-р зууны эхэн үеэр засгийн эрхийг булиан авч хаан болсон Хятадын нэгэн хаантан нийслэл хот Бээжингийн умард хэсгийн үзэсгэлэнтэй сайхан нэгэн газрыг сонгож, өөртөө зориулж сүр жавхлантай бунхан байгуулсан байна. Үүнээс хойших 200 гаруй жилийн хооронд түүний үр хойчис мөн энд 12 хааны бунхан байгуулснаар энэ газар нь хаадын бунхны өргөн их цэцэрлэгт хүрээлэн болсон юм. Үүнийг хожм нь хүмүүс Мин улсын 13 хааны бунхан гэж нэрэлдэг болов. НҮБ-ын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага ч үүнийг дэлхийн соёлын өвд хамруулсан байна. Энэ 13 бунхны дотор Чан Лин болон Дин лин хэмээх 2 бунхан нь хамгийн их төлөөлөх чанартай юм.

     Мин улсын 13 бунхан нь Бээжингийн баруун хойт дүүргийн Янь шань уулны хормойд байрладаг. Энэ 13 бунхан дотор 13 хаан, хааны 23 хатан, хааны хайртай нэг сул хатан болон олон түшмэлийг оршуулсан бөгөөд бас хэдэн арван сул хатныг хааныг нь дагуулж амьдаар нь оршуулсан байлаа. Алтан шаргал дээвэртэй сүрлэг үзэсгэлэнтэй эдгээр бунхдыг уул түшүүлэн, ус харуулан байгуулж, барилгуудыг унаган байгалийн өнгө үзэмжинд зохицолдуулж байгуулснаараа Хятадын хаадын бунхны барилгын үлгэр жишээ болсон аж.

     13 бунхан Бээжингийн төв хэсгээс 50 километр зайтай оршно. Янь шань уулны салбар нурууны нэг хонхорт байрладаг. Эдгээрийн зүүн баруун хойт 3 талаар уул нурууд хүрээлж бий. Энэ 13 бунханд Чан лин бунхнаар гол болгож, бусад 12 бунхан нь бүр үүний зүүн баруун хоёр талаар байршдаг.

     Чан линд Жү ди гэдэг хааныг оршуулсан байна. Энэ Жү ди бол даруй энэ газар хамгийн анх бунхан байгуулсан хаан юм. Жү ди бол баатар зоригтой, эрдэм ухаантай хүн байв. Түүний нийслэлээ Бээжинд шилжүүлсний гол зорилго бол Бээжингийн газар зүйн давууг ашиглаж, умрадынхны түрэмгийллийг эсэргүүцэн тулахдаа дөхөм үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр бас Бээжин хот болон Бор хотыг байгуулж, цагаан хэрмийг ч засаж байгуулжээ. Жү дигийн байгуулсан Чан лин бунхан бол Мин улсын 13 хааны бунхны хамгийн анхных нь бөгөөд цар хэмжээгээр хамгийн их, газар дээрхи барилга нь хамгийн бүрэн бүтнээрээ байгаа нь болно.