• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-09 10:58:14    
Тариачдын үр хүүхдүүдэд боловсрол хүртээхийг баталгаажуулна

Синьхуа Агентлаг

     Хятадын боловсролын Яамны сайд Жөү-жи 8-ны өдөр Бээжинд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ, Хятад улс цаашид тариачдын үр хүүхдүүдэд нэн сайн боловсрол олгох ажлаа улам боловсронгуй болгон баталгаажуулна гэжээ.

      Хятадын хотжилтын ахиц түргэсэхийн хирээр хөдөө тосгоноос хот орж ажиллаж буй хөдөлмөр хүчний тоо бараг 200 саяд хүрч, тэднийг дагалдан 20 сая гаруй хүүхэд эцэг эхээ даган хот орж байна.

      Жөү-жи хэлэхдээ, боловсролын яам цаашид арга хэмжээ авч байгаад тариачдын үр хүүхдийн боловсролын асуудлыг зохицуулна. Болзол хангасан хот орж ажиллаж байгаа тариачдын үр хүүхдийг орон нутгийн дунд бага сургуульд суралцуулна гэжээ. Сургалтын зардлын асуудлаар Жөү-жи хэлэхдээ, хот орсон хүүхдүүдийг хотын боловсролын баримжааны дагуу суралцуулж, ямар ч дагалт төлбөр авахгүй. Орон нутагтаа байгаа хүүхдүүдийг бодлогын дагуу зардлуудаас хэлтрүүлнэ гэжээ. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/