
Өнөө БХАТИХ болон УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын чуулган Бээжинд чуулж байна. Хоёр чуулганы хугацаанд хуралд оролцож байгаа төлөөлөгчид болон гишүүд ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн "Засгийн газрын ажлын тайлан"-г хянан хэлэлцэхийн зэрэгцээ, гадаад дотоодын анхаарлын төвд байгаа 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд анхаарлаа хандуулж байна.
2001 оны 7-р сарын 13-нд зуны Олимпийн 29-р наадмыг зохион байгуулах эрх авснаас эхлэн Бээжин хотынхон бэлтгэл ажлын нарийн төлөвлөгөө тогтоож, ажлаа эхлүүлсэн байна. 2003 оны эцсээс Бээжингийн Олимпийн наадмын талбай заалыг барьж байгуулах, талбай заалыг өргөтгөн засах ажлууд урагштай хийгдэж байна.
Хоёр чуулганд оролцож байгаа төлөөлөгчид болон гишүүд Олимпийн бэлтгэл ажил ахицтай болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байгаагийн зэрэгцээ, наадмын талбай заалыг наадмын дараа хэрхэн ашиглах талаар ойлголлттой болохыг хүсч байна. Сьчуань мужийн ардын төлөөлөгч Чүй Му Шиха "шувуун үүр" хэмээгдсэн үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг наадмын дараа хэрхэн ашиглах талд анхаарлаа ихээхэн хандуулж байлаа. Тэрээр хэлэхдээ,
Нээлтийн ёслолын талбайн зураг төлөвлөгөө маш онцлогтой, хөрөнгө мөнгө ч их зарцуулжээ. Иймээс наадмын нээлтийн ёслолыг бид анхаарч байгаа төдийгүй "шувуун үүр" хэмээгдсэн үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг наадмын дараагаар хэрхэн ашиглахыг ч анхаарч байна гэжээ.
Олимпийн наадмын түүхээс үзэхэд, удаа дараагийн Олимпийн наадам нь зохион байгуулсан улс орон, хотдоо урт хугацааны ашиг, нэр төр үлдээсэн байдаг. Олимпийн наадмын талбай заалын байгуулалт нь хураангуй дүр юм. Бээжин хот өнөө хотын захиргаа, зам харилцаа зэрэг дэд бутцийн байгуулалтаа түргэтгэж байгаа бөгөөд орчин ахуйг нь сайжруулан, цэцэрлэгжүүлсэн Олимпийн наадам байгуулах амлалтдаа асар их хүчин чармайлт гаргаж байна.
Олимпийн наадмыг зохион байгуулах нь Бээжин хотын хөгжилд гүн гүнзгий үр нөлөө үзүүлэх болно гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю-чи хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Олимпийн ажил нь Бээжин хотын байгуулалт хөгжлийг ахиулж, хотын удирдлага, орчин ахуй, үйлчилгээг шинэ түвшинд гаргах болно гэжээ.
Хотжилтын түргэн хөгжлийг дагаад Олимп асар их бизнесийн боломжийг нээж байна. Хоёр чуулганы төлөөлөгчид болон гишүүд үүнд анхаарлаа маш их хандуулж байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, нэрт эдийн засагч Жү Цун-жөү хэлэхдээ,
Өнөөгийн өөрчлөлт хөгжлийн хандлага, улс орны бодлого болон бидний гаргаж байгаа хүчин чармайлтаас үзэхэд, Олимпийн наадам нь лавтай эдийн засгийн хөгжилд нэн их түлхэц болох болно гэжээ.
Хотын байгуулалттай адлиар соёлын орчин ахуй ч хот болон улс орны орчин үеийн түвшинг харуулах чухал хүчин зүйл болно гэжээ.
Орчин ахуйг дээшлүүлэхийн ач холбогдол нь Олимпийн наадмыг зохион байгуулахаас хол давж байгаа юм гэж УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны даргын туслах Тү Минь-де үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, Олимпийн наадмаар боломж болгож, Олимпийн наадам Бээжинд зохиогдохыг ашиглан оюун санааны боловсон байдлын байгуулалттай уялдуулах хэрэгтэй. Олимпийн наадмаар дамжин дэд бүтцийн байгуулалт болон орчин ахуйн чансааг дээшлүүлэх төдийгүй, нийтийн орчин ахуй ялангуяа хүний боловсрол болон нийгмийн боловсон байдлыг дээшлүүлэх нь Олимпийн наадмаас хол илүү ач холбогдолтой юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|