• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-11 17:07:05    
Хятад улс оюуны өмчийн эрхийг идэвхтэй хамгаалж, шинийг үүдэн бүтээх болон хөгжихөд тус дөхөм үзүүлж байна[Radio]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ оны Засгийн газрын ажлын тайландаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг цаашид эрчтэй хийнэ гэж дэвшүүлсэн юм. Бээжинд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын ээлжит чуулганд оролцож байгаа төлөөлөгчид сурвалжлагчид ярилцага өгөхдөө, оюуны өмчийг хамгаалах ажлыг сайн хийх нь Хятад улсын хөгжилд тун чухал юм гэж тэмдэглэсэн байна. Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, ард иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг талаар оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг сайн хийж, шинийг үүдэн бүтээх, хөгжихөд тус дөхөм үзүүлэхийг тэд бас санал болгожээ.

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлж байгаа Засгийн газрын ажлын тайландаа Ерөнхий сайд Вэнь Жябао оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний стратегийг болосруулан тогтоох болон хэрэгжүүлэх ажлыг шуурхай хийж, бие даан шинийг үүдэн бүтээх урамшууллын механизмээ төгөлдөржүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Lenovo Хувьцаа Давамгайлсан Хязгаарлагдмал Харилуцлагатай Компанийн ерөнхий захирал Лю Чуаньжи оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар Хятадын Засгийн газрын хийсэн ажиллагааг нааштай үнэлсэн байна.

     Лю Чуаньжи сурвалжлагчид хэлэхдээ: "Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Хятадын хөгжилд чухал үүрэг гүзйцэтгэж байна. энэ талаар зөвхөн Засгийн газар л биш, аж ахуйн нэгж болон иргэд ч гүнзгий танилттай болсон байна" гэлээ.

     Lenovo Хувьцаа Давамгайлсан Хязгаарлагдмал Харилуцлагатай Компани бол Хятадын PC үйлдвэрлэдэг хамгийн том аж ахуйн нэгж юм. 2006 оны 4-р сард уг компани нь Америкийн Микрософт компанитай 1 тэрбум 200 сая орчим ам.долларын үнэ бүхий хэлэлцээр тохиролцож, Lenovo компьютерт Микрософтын "Windows" системийг угсарч, компьютерийн программ хангамжийг хуурамчаар үйлдвэрлэх ажиллагаанд цохилт өгсөн юм. Хагас жил болоогүй хугацаанд иргэдийн нэгдсэн байгууллага болох "Хятадын Аж Ахуйн Нэгжүүдийн Хэвлэлийн Эрхийн Холбоо" Бээжинд байгуулагдссн байна. Уг байгууллагыг Хятадын аж ахуйн нэгжүүд сайн дураасаа зохион байгуулсан юм. Ажил төрлийн ёс журмыг мөрдөж, шударгаар өрсөлөх, хамтаар хөгжих, хэвлэлийн эрхэнд халдсан ажиллагаанд хүчээ нэгтгэн цохилт өгөхийг уг холбооныхон санаачилсан байна.

     Гэвч эдийн засгийн даяршил жич, дээд шинэ техник түргэн хөгжиж байгаа шинэ байдалд Хятадын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын системиыг тасралтгүй боловсронгуй болгох хэрэгтэй байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч хатагтай Дай Лили, ноён Жинь Жигүө нарын зэрэг хүмүүс уг чуулганд хандан "оюуны өмчийн эрхийн хууль"-ийн хэлэлцэх төслийг боловсруулах саналыг нэр хамтран дэвшүүлсэн байна.

     Дай Лили хэлэхдээ:"Өнөө манай орны "патентын хууль", "таваарын шошгийн хууль" болон "зохиогчийн эрхийн хуул"-ийг бүгд тус туст нь салган удирдаж, олон салбарууд засаг захиргааны аргаар удирдаж байна, бид нарт патент, таваарын шошиг, зохиогчийн эрхийг хамарсан нэг цогц бүхий хууль дутаж байна. Оюуны өмчийн эрхийн хууль нь тогтоогдсон байдалд л манай орны бүх салбар дахь оюуны өмчийн эрхийг үр ашигтай хамгаалж чадах боломжтой юм" гэжээ.

      Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоолыг боловсронгуй болгох ажил ба зохиогчийн эрхийг хуулиар гүйцэтгэх ажлыг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй. Зохиогчийн эрхэнд халдсан төлөөлөх чанартай гэмт хэргийг чанд нэхэмжлэн хуулиар хатуу шийтгэх хэрэгтэй. Бид үндэстний бие дааж шинийг үүдэн бүтээх чадвахыг хамгаалах хэрэгтэй бөгөөд, гадаад дахь өмчийн эрхтэй хүнийг багтаасан Хятадын зохиогчийн эрхийг ч хамгаалах хэрэгтэй гэж БХАТИХ-ын төлөөлөгч, зохиогчийн эрхийн үндэсний албын дарга ноён Лүн Шиньминь сэтгүүлчдэд ярилцлага өгөх үе онцлосон байна. \О.Дарамбазар, Алтаннавч орчуулж Номин хянав\