• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-12 18:37:06    
Худалдааны маргааныг зөвшилцлөөр зохицуулах нь тэргүүн сонголт мөн

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Худалдааны сайд Бүө Шилай 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Худалдааны маргааныг зөвшилцлөөр зохицуулах нь эн тэргүүнд хийх сонголт мөн гэж Хятадын тал үзэж байна гэжээ.

     БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганаас 12-ын өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Бүө Шилай хэлэхдээ, Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэнээс хойш, худалдааны ажиллагаа улмаар идэвхжиж ирсэн юм. Хятад улс болон худалдааны зарим түншүүд ялангуяа Европын Холбоо, Америк хоорондын худалдааны маргаан зохих хэмжээгээр нэмэгдсэн. Ерөнхийд нь авч үзвэл, Европ, Америк болон худалдааны бусад түншүүд бас Хятад улстай худалдааны маргаан гарсан тохиолдолд зөвшилцлөөр зохицуулахыг хүсч байдаг, энэ байр суурийг Хятадын тал сайшааж байна. Гэвч Хятадын авто машин болон түүний сэлбэг хэрэгслийг импортоор оруулах асуудлын талаархи маргаантай холбогдуулан, зарим холбогдох талынхан Дэлхийн Худалдааны Байгууллагад мэдүүлэг өгөх гэж байгаад Хятадын тал харамсаж байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\