• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-12 14:53:39    
Угаартсаныг яаралтай аврах арга

Хятадын Олон Улсын Радио

      Айл гэртээ нүүрс хэрэглэгчдийн гэр байшингийн салхи нэвтрүүлэх төхөөрөмжүүд нь муу бол хүмүүс нүүрсхүчлийн хийд амархан цохигддог. Энэ бол хүмүүсийн хэлэлцэж байдаг угаартаж байгаа хэрэг юм.

     Угаартсан хүмүүст толгой өвдөх, толгой эргэх, дотор эвгүй болох, бөөлжих, дөрвөн мөч нь тамир алдах зэрэг байдал илэрдэг.

      Ийм байдал мэдэгдвэл нэн даруй хаалга цонхоо онгойлгох хэрэгтэй. Хэрвээ хүнд ноцтой угаартаад хөдөлж чадахгүй болсон байвал өөр хүний туслалцаатайгаар яаралтай арга хэмжээ авч, цагийг завдан хүний амийг аврах хэрэгтэй.

      Яаралтай авран туслахад 5 зүйлийн дөхөм арга байдаг.

      1. Утасдах: Юуны өмнө 120 буюу 999-т утасдаж, эмчийн туслалцаа хүсэх.

      2. Шилжүүлэх: Угаартсан хүнийг нэн даруй нүүрстөрөгчийн хийгүй тайван газарт шилжүүлж, даарч хөрөхөөс нь болгоомжлох хэрэгтэй, сэргээх гэж биеийг нь хүйтэн усаар шүршиж яасан ч болохгүй.

      3. Чөлөөтэй байлгах: Угаартсан хүний хувцасны товчийг тайлж, биеийг нь чөлөөтэй байлгаж, амьсгалхад нь тус дөхөм үзүүлэх хэрэгтэй. Аманд нь бөөлжис байвал бушуухан арчиж цэвэрлэх хэрэгтэй.

      4. Амьсгаа оруулах: Хэрвээ угаартсан хүн амьсгаагүй болсон байвал даруйхан хиймэл амьсгаа өгөх юм уу эмнэлэгт хүргэж хүчилтөрөгч сэлбэх эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

      5. Шалгалт хийх: Хэрэг гарсан газар дээр нь очиж, нүүрсний утааг лэврүүлсэн учир шалтгааныг сайтар шалган байцаах бөгөөд иймэрхүү байдал дахин давтагдхаас зайласхийх хэрэгтэй.

Хөргөгчийн элдэв муухай үнэрийг арилгах арга

      1. Жүржийн хальс: Идэж дууссан тав гурван жүржийн хальсыг угаагаад хөргөгчдөө дэлгэж тавина. Гурван хоног болоход хөргөгчийн элдвийн муухай үнэр нь арилаад жүржийн сайхан үнэр анхилах болно.

      2. Нимбэг: Нимбэгийг нимгэн нимгэн хэрчээд хөргөгчийнхөө давхар бүрд тавихад элдвийн муухай үнэр арилдаг.

      3. Цай: 50 грамм шар цайны навчийг шаа бүсэнд боогоод хөргөгчдөө тавихад эвгүй үнэр арилна. Хэдэн сарын дараа шар цайтай уутаа гаргаж наранд хатаагаад дахиж хэрэглэсэн ч үр ашиг нь хэвээрээ байдаг.

      4. Хоолны цуу: Хоолны цууг задгай амсартай шилэн саванд хийгээд хөргөгчдөө тавихад ч эвгүй үнэр нь арилдаг.

      5. Сод: 500 грамм содыг мөн задгай амсартай хоёр шилэн саванд хувааж хийгээд хөргөгчийнхөө хамгийн дор хэсэгт тавихад эвгүй үнэр нь арилдаг.

      6. Шар дарс: Хөргөгчдөө нэг аяга шар дарсыг хийж тавиаад гурав хоноход элдвийн муухай үнэр нь арилдаг юм.

      7. Агар зандангийн үнэртэй саван: Агар зандангийн үнэртэй нэг саванг боодлыг нь аваад хөргөгчдөө тавихад эвгүй үнэр нь арилдаг. Гэвч болсон хүнсний зүйлээ саванд хийж битүүлэх хэрэгтэй юм.

      Модны нүүрс: Хэд хэдэн жижиг хэсэг модны нүүрсыг жижиг уутанд хийгээд тавихад элдвийн муухай үнэр нь арилдаг.\Л.Буянтогтох орчуулав\