• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-12 17:44:20    
Залуучуудын тухай ажлын мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын хэмжээний залуучуудын тухай ажлын мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол 1985 оны 12-р сарын 30-ны өдөр Бээжинд байгуулагдсан Хятадын залуучуудын улс төрийн дээд сургууль болно. Энэ дээд сургууль нь уулын КЗЭ-ийн төв хорооны сургулийн үндэс дээр байгуулагдсан юм, энэ сургуль нь КЗЭ-ийн төв хороо болон Бээжин хотын давхар удирдлагийг хүлээж, КЗЭ-ийн төв хороо гол үүрэг гүйцэдгэдэг юм. Энэ дээд сургууль нь их сургуулийн анги, бэлэтгэл дамжаа болон богино хугацааны дамжаа зэрэг салбартай, нийт 2000 хүн хүлээж авдаг.

      Хөдөлмөр, боловсон хүчний анхны дээд сургууль: Хятадын хөдөлмөр, боловсон хүчний анхны дээд сургууль бол Хятадын Ардын их сургуульд 1983 оны 10-р сард байгуулагдсан Хөдөлмөр, боловсон хүчний дээд сургууль болно. Энэ дээд сургулийг шинэ цаг үеийн хөдөлмөр, боловсон хүчний мэргэжлийн боловсролыг албан ёсны болгож дүрэмжүүлэх шаардлагийн дагуу байгуулсан юм. Энэ дээд сургууль нь Хөдөлмөр - эдийн засгийн удирдлага, Цалин хөлс – асрамж, Боловсон хүчний удирдлаг зэрэг мэргэжилтэй. Энэ дээд сургууль нь үндэсэн ангийн оюутан элсүүлэхээс гадна, мөн муж, шууд харьяа хот болон Төрийн зөвлөлийн яам хороод, газрын хөдөлмөр боловсон хүчний салбарын боловсон хүчнийг тогтмол бэлэтгэж, хөдөлмөр боловсон хүчний системийн газар хэлтэсийн шатны бэлэтгэл боловсон хүчин болон тухайлсан ажлын боловсон хүчнийг бэлэтгэдэг юм.

      Банк санхүүгийн анхны дээд сургууль: Хятадын шинэ геийн банкийн ажилтан бэлэтгэх зорилго бүхий банк санхүүгийн анхны дээд сургууль бол 1987 оны 9-р сарын 20-ны өдөр Бээжинд байгуулагдсан Хятадын банк санхүүгийн дээд сургууль болно. Энэ дээд сургуулийн гол үүрэг бол банк санхүүгийн удирдлага болон шийдвэр гаргах орчин үеийн, өндөр зиндааны мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх явдал болно, энэ дээд сургууль нь Банк санхүү, Олон улсын банк санхүү зэрэг мэргэжилтэй.

      Алтаны ажил төрлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль: Хятадын алтаны ажил төрлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх анхны дээд сургууль бол Шэньян хотын Дүнлин дүүрэгт байдаг Шэньянгийн алтны дээд сургууль болно. Энэ бол Хятадын алтаны ажил төрлийн мэргэжлийн боловсон хүчин бэлэтгэх цорын ганц дээд сургууль болно. Энэ дээд сургууль бол 1952 онд байгуулагдсан Шэньянгийн Өнгөт металын сургуулийн үндэс суурь дээр байгуулагдаж, 1978 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр сургуулийн нэрээ Шэньянгийн Алтаны тусгай мэргэжлийн сургууль гэж өөрчлөөд, дараа нь Шэньянгийн Алтаны дээд сургууль гэж өөрчилсөн байна. Энэ дээд сургууль нь уул уурхайн гелогийн байцаалтболон хайлт зэрэг 11 мэргэжил, Алт мөнгөний судалгааны газар зэрэг байгууламжтай. \М.Цэцэн бэлэтгэв\