Хятадын Бичиг дурсгалын зүйлийг хамгаалах үндэсний газар нь дэлхийн соёлын өвд оруулахаар өргөдөл дэвшүүлэх бэлтгэл нэрсийн жагсаалтыг дахин гаргасан бөгөөд энэхүү жагсаалтад хамрагдсан байгууллагын талаар удирдлагаа эрчимжүүлж байна. Тодруулж ярьбал, нэрсийн жагсаалтад байгаа аль нэгэн өвийг хамгаалж байгаа байдал нь таруухан байгаа бол түүнийг бэлтгэл нэрсийн жагсаалтаас хасан хаях тул энэ байгууллага нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад орох өргөдөл дэвшүүлэх эрхгүй болох юм байна.
Хятад улс 1985 онд " дэлхийн соёл байгаалийн өвийг хамгаалах конвейнц"-д нэгдэн орж, одоод хүрч иртлэх байдлаар Хятадын 31 газар дэлхийн өвийн жагсаалтад жагсаагдсан байна. Уг конвейнцэд тогтоосоноор бол ЮНЕСКО-ын дэлхийн соёл байгалийн өвийн бэлтгэл нэрсийн жагсаалтад жагсаагдсан угтвар нөхцөлд тэр газар нь сая дэлхийн өвийн жагсаалтад орох өргөдөл дэвшүүлэх эрхтэй байдаг юм. Хятад улс 1996 онд ЮНЕСКО-д Хятадын дэлхийн өвийн анхны бүлэг бэлтгэл нэрсийг дэвшүүлсэн юм. ЮНЕСКО-ын тогтоолын ёсоор наандаж 10 жилд дэлхийн өвийн жагсаалтад орох өргөдөл дэвшүүлэх бэлтгэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулах хэрэгтэй юм.
Ийм болохоор Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах үндэсний газар саяхан олон газрын өргөдөл дэвшүүлсэн 129 төслийн дотроос 35-ийг сонгож, Хятад улс дах дэлхийн соёлын өвийн бэлтгэл нэрсийн жагсаалтыг шинээр гаргасан байна. Бичиг дурсгалын зүйлийг хамгаалах үндэсний газрын орлогч дарга ноён Түн Минкан хэлэхдээ:
" Энэ удаа бэлтгэл нэрсийн жагсаалт дахин гаргасан нь эн тэргүүнд олон улсын конвейнцэд үүргээ гүйцэтгэж байна, дараа нь даруй соёлын өвийн ухаагдахуунаар хувиран өөрчлөгдөж байгаа ахуй байдлыг өргөтгөх гэсэнд байгаа юм. Сүүлийн жилүүдэд дэлхий дээр соёлын өвийн дотоод агуулга болон гадар байдалд бүр өргөн сэтгэмжтэй болсон, жишээлж хэлэхэд соёлын шугам, аж үйлдвэрийн өв гэх зэрэг шинэ ухаагдахуун болон шинэ өвийн төрөл буй болсон байна. Тэр ч мөртөө хожим хойшид соёлын өвийн төрөл зүйл бас шинэ агуулгатай болох юм. Энэ бүхэн нь бидэнд Хятадын дэлхийн өвийн бэлтгэл нэрсийн жагсаалтад дахин тохируулалт хийхийг шаардаж байгаа юм" гэжээ.
Түн Минкан хэлэхдээ: 2004 онд ЮНЕСКО-ын Хятадын Сүжөү хотод хуралдуулсан дэлхийн өвийн 28-р их хурлын тогтоолын дагуу, хойшид нэг орон жилд дэлхийн соёлын өвд жагсаагдах ганц төсөл эрмэлзэх эрхтэй юм. Дэлхийн өвд жагсаагдах өргөдөл дэвшүүлэх энэхүү байдлын хувьралтыг үндэслэн, бичиг дурсгалын зүйлийг хамгаалах үндэсний газар нь өргөдөл дэвшүүлэх зарим зүйлийг нэгтгэн нийлүүлсэн банйа. Жишээ нь Хэбэй, Сьчуань, Жянши гурван газарт тархаж байгаа хар архи нэрэх таван дурсгалт газрыг нийлүүлээд нэг өв- " Хятадын хар архи нэрж байсан эртний өв" болгон, дэлхийн өвийн жагсаалтад жагсаахаар өргөдөл дэвшүүлсэн. Тэхэд " торгоны замын Хятад дах хэсэг" нь бүх Хятадын 7 мужид тархаж байгаа юм гэжээ.
Олон өвийг нэгтгээд нэг болгосон боловч, маш олон орон нутгийн засгийн газрын өргөдөл өгсөн зүйл нь мөн л энэхүү бэлтгэл нэрсийн жагсаалтад орж дийлээгүй. Хятадын дэлхийн өвийг хамгаалах алдарт мэргэжилтэн Гүө Жаны үзэж байгаагаар, Хятад улс дэлхийн өвийн жагсаалтад өргөдөл дэвшүүлэх бэлтгэл нэрсийн жагсаалын талаархи удирдлагаа улам чанга болгосныг энэ нь харуулж байна. Тэрээр хэлэхдээ:
Дэлхийн өвийн жагсаалтад жагсаагдах ойртсон түвшинтэй газрыг бид бэлтгэл нэрсийн жагсаалтад оруулж байна. Энэ удаагийн бэлтгэл нэрсийн жагсаалтад орсон эдгээр өвийг хамгаалсан байдал нь харьцангуй нэлээд сайн. Тэдний үнэ цэнэ нь тусгай ажил мэргэжлийн салбарт ч сайн үнлэгдэж, нийгэм дээр ч сайн тусгалтай байгаа болохоор нийдэм хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм гэжээ.
Энэхүү мэргэжилтэн хэлэхдээ өнгөрөгч зууны наяад оноос хойш, Хятад улсын соёл байгалийн өв бараг жил болгон ЮНЕСКО-ын дэлхийн өвд жагсаагдаж ирсэн байна. Энэ нь өвтөй газрын нэр төрийг дээшлүүлэх талаар нааштай ахиулах үүрэг гүйцэтгэсэний зэрэгцээ мөн " дэлхийн өвийн жагсаалтад өргөдөл дэвшүүлэх" өрнөлтүүд гаргасан байна. орон нутгийн зарим засгийн газар нь өргөдөл дэвшүүлэхээсээ өмнө асар их хөрөнгө мөнгө оруулан сурталчилгаа хийж, өргөдөл нь батлагдаж, дэлхийн өвд жагсаагдсаны дараа харин " ашиглахыг эрхэмд үзэн, хамгаалахыг анхаарахгүй" асуудал гарч, өвийн нутагт аялал жуулчлалыг ихээр хөгжүүлэн, өвийн нутгийг асар их дарамттай болгож байдаг байна. Энэ удаа бэлтгэл нэрсийн жагсаалтын удирдлагаа эрчимжүүлсэн нь тодорхой хэмжээнд бүх Хятадын " дэлхийн өвийн жагсаалтад өргөдөл дэвшүүлэх" халуун урмыг дарсан юм гэжээ.
Хятадын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах үндэсний газрын бичиг дурсгалын зүйлийг хамгаалах хэлтэсийн дарга Гү Юйцай танилцуулж хэлэхдээ, зарим өв нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсоны дараа, үлэмж их жуулчдын сонирхол татах юм. Хятадын бичиг дурсгалын зүйл болон өрнөдийн бичиг дурсгалын зүйлийн онцлог чанар нь адилгүйгээс болж, үлэмж их жуулчид ирэх нь Хятадын соёлын өвийг хамгаалах талд шинэ асуудал буй болгож байдаг болохоор бичиг дурсгалын зүйлийг хамгаалах салбарууд эдгээр шинэ асуудлыг гардан зохицуулж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ:
Эдгээр жилүүдэд манай орон дэлхийн өвийг хамгаалах талаар нэлээд олон ажил хийсэн, бид олон улстай ажил төрлөө ойртуулж, олон улс дах ажил нэгтэд хоорондын солилцоо ч улам олон болсон байна. Хамгаалах техникийн талаас авч хэлсэн ч дорнод өрнөдийн бичиг дурсгалын зүйл адилгүй, Хятадынх шавар модон бүтэцээр голлож, өрнөдийнх бол чулуун бүтэцтэй барилга голлож байдаг юм. Энэ хэдэн жил бид ч Хятадын онцлогт тохирсон бичиг дурсгалын зүйлийг хамгаалах онол болон практикийн арга барил олохоор чармайн хайж ирсэн гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|