• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 14:41:50    
Хэ нань мужид 2 сая 500 мянган тариачин амьдралын доор батлагаатай боолжээ

Хятадын Олон Улсын Радио

      2007 оны 1-р сараас Хэ нань мужийн хөдөө тосгонд 2 сая 500 мянган тариачин амьдралын доор батлагаагаар хангагдаж, хүн бүр сардаа 30 юаний батлагааны мөнгө авч байна.

     Хэ нань мужийн засгийн газрын тогтоолын дагуу, хөдөө тосгоны амьдралын доор батлагаагаар хангагдах хүн нь гэр бүлийн гишүүдийн жилийн орлого нь өрх ам бүртгэгдсэн газрын хөдөө тосгоны оршин суугачдын хамгийн доор амьжиргааны баримжаагаас дооргуур байгаа хөдө тосгоны оршин суугач болох юм байна. Хөдөө тосгоны дор батлагаатай хүмүүст туслах ажлыг дүрэмжүүлэхийн тулд, 2005 оноос Хэ нань мужийнхан нь Чжэнчжөү, Жяозүө зэрэг газарт хөдөө тосгоны амьдралын доор батлагаатай хүнд туслах туршилт хийжээ. 2006 онд тус мужийнхан нь хөдөө тосгоны оршин суугачдыг амьдралын хамгийн доор батлагаагаар хангах тогтолцоо тогтоож, хэрэгжүүлэхээр дэвшүүлжээ. Уулын хамгийн ядуу амьдралтай өрхүүд 2006 оны 7-р сараас бүгдыг амьдралын дор батлагаатай болсон байна.

     2007 онд Хэ нань мужийнхан нь хөдөө тосгоны амьдралын доор батлагааг хангах, хот суурины эмчилгээний авран туслах ажлыг "10 том бодитой хийх ажил"-д дахин хамруулсан байна. Шаардлагын дагуу энэ оны 1-р сараас бүх мужийн хөдөө тосгоны амьдралын доор батлагаатай хүн нэгбүрд сар бүр багадаа 30 юаний нөхөн олгобор олгоно. 2007 оны 9-р сараас өмнө хөдөө тосгоны амьдралын дор батлагаатай хүнийг 2006 оны 2сая 170 байснаас 2сая 500 мянга орчимд хүргэх болно.

      Дархлалын олдмол хам шинж өвчнөөс болж амьдрал ахуй хүндрэлтэй байгаа айл өрхийг бүгдийг орон нутгийн хөдөө тосгоны амьдралын дор батлааны хэмжээнд хамруулна гэж Хэ нань мужийнхан нь тогтоожээ.