Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл санааг цаашид хэрэгжүүлэхийн төлөө, Хятадын олон газрын их дээд сургуулиуд Намын төв хороо, Төрийн зөвлөлийн хэмнэх хэлбэрийн нийгэм байгуулах уриалгыг угтан дагаж, сургуулиахаа бодитой байдалтай уялдуулан арга хэмжээ авч, хэмнэх хэлбэрийн сургууль байгуулах ажил өрнүүлээд ил тод амжилтад хүрч байна.
Бээжин Их сургууль шинэ техник дэлгэрүүлэн нэвтрүүлж, эрчим хүч хэмнэх ажил өрнүүлж байна. Тус их сургуурь нь ус, цахилгаан, нүүрс хэмнэх зэрэг эрчим хүч хэмнэх шинэ арга хэмжээ, шинэ техник нэвтрүүлэн хэрэглэж байгаа юм байна. Бээжин их сургууль усны эх үүсвэрийг автоматаар хязгаарлах, нойлын өрөөний усыг хэмнэн хэрэглэх зэрэг аргаар жилд 200 мянган шоо метр ус хэмнэсэн байна. Дотуур байр, хичээлийн танхим болон замын гэрлийн сүлжээнд цахилгаан хэмнэх техник ашиглаж, цахилгаан эрчим хүчийг 20 хувиар хэмнэжээ.
Бээжингийн Химийн аж үйлдвэрийн их сургууль удирдлагаа эрчимжүүлэн, эрчим хүч хэмнэх ажил өрнүүлж байна. Энэ их сургуул нь гурван шатны удирдах сүлжээ тогтоож, эрчим хүч хэмнэх ажилд зохион байгуулалтын баталгаа хангасан бөгөөд холбогдох дүрэм тогтоол баталж, эрчим хүч хэрэглэх талаар удирдлага, зарчим, тоо хэмжээ, эрчим хүч хэмнэх техникийн өөрчлөлт болон торгууль тавих, шагнаж урамшуулах зэрэг тодорхой тогтоол тогтоож, эрчим хүч хэмнэх ажилд дүрэм тогтоолын баталгаа хангасан байна. 2002 оноос 2004 онуудад энэ их сургууль эрчим хүчний зардлаа нийт хоёр сая 448 мянган юань хэмнэсэн байна.
Бээжингийн Багшийн их сургууль нь хүн хүч болон хөрөнгө оруулолтоо нэмэгдүүлэн усны эх баялагыг хэмнэх хэмжээгээ дээшлүүлэсэн байна. Тус их сургууль дөрвөн сая гаруй юаний хөрөнгө оруулан бохир ус цэвэрлэх төхөөрөмж байгуулж, халуун усанд орсон бохир ус болон дотуур байрны нүүр гар угаасан усыг цэвэршүүлж, өдөрт 500 шоо метр бохир ус цэвэршүүлэх болсон байна. Энэ төхөөрөмж нь 2003 онд ашиглалтад шилжснээс хойш жилд 100 мянга гаруй шоо метр ус цэвэршүүлж, усны эх баялагыг хэмнэсэн төдийгүй, тус сургуулийн усны шинжлэх ухааны судалгааны мэргэжлийн оюутанууд болон ах дүү их дээд сургуулиуд тэрчлэн Бээжин хотын холбогдох салбарт ажиглаж дадлага хийх бааз хангасан байна.
Хэхай их сургууль нь ус, эрчим хүч хэмнэх ажлыг их хүчээр ахиулж, түүний дотроо ус хэмнэхээр гол болгож жил тутамд сая гаруй юаний ус, цахилгаан хэмнэж байна. Тус их сургууль нь борооны усыг цуглуулж хадгалах систем байгуулж, жилд 50 мянган шоо метрийн борооны ус ашиглаж байна.
Гадаад эдийн засаг худалдааны их сургууль нь механизмээ шинчлэн ус цахилгаан хэмнэж байна. Тус их сургууль нь ус, цахилгаан, байгалийн хий их зарцуулдаг газраас гардан эрчим хүч хэмнэх шинэ арга хэмжээ хайсан бөгөөд ус хэмнэх ажлыг ихээр өрнүүлж, бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлснээс ус хэрэглэх хэмжээ нь 2001 онд 730 гаруй мянган шоо метр байснаас 2003 онд 568 мянган шоо метр болж, хэмнэлтийн хэмжээ нь 22,4 хувьд хүрсэн байна.
|