10 дахь сонгуулийн УТЗЗ-ийн бүх хятадын хорооны 5-р чуулганд оролцож байгаа Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн зөөгч пуужингийн системийн ерөнхий командлагч байсан Хуан Чүньпин 3-р сарын 6-ны өдөр хэлэхдээ, Хятад улс 15 жилийн дотор сансрын нисэгчийг саран бөмбөрцөгт хүргэх техникийг эзэмшээд байна. хөрөнгө мөнгө хүрэлцээтэй, тогтсон цагт төслийг хэрэгжүүлэхэд хүрвэл Хятад улс 15 жилийн хугацаанд нисэгчтэй сансрын аппраттыг саран бөмбөрцөгт хүргэж чадан гэжээ.
Тэрээр Хятадын пуужингийн үйлсийн хөгжилд итгэл дүүрэн байж, Хятад улс нь АНУ, ОХУ, Европын холбоотой хамт пуужингийн салбарын нэгдүгээр эгнээг бүрдүүлсэн байна. Чан Жэн зөөгч пуужин нь АНУ, ОХУ-ын зөөгч пуужинтай зохих зөрөөтөй байгаа хэдүй ч Европын холбооны Ариана пуужингаас давуу байна. пуужин бол сансарт хүрэх шат мөн, нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх төлөвлөгөөний амжилтад хүрч чадах эсэх нь пуужингийн техникээс шалтгалана гэж үзсэн байна. саран бөмбөрцөгт хайгуул хийх төслийн хэрэгжүүлэх явцад хөрөнгө мөнгөний хүчирдэлд тулгарч магад. Гэвч 15 жилийн хугацаанд Хятад хүн саран бөмбөрцөгт гарахад техникийн талаар ямарч асуудалгүй юм гэж тэрээр цохон тэмдэглэжээ. Шинжлэх ухааны судалгааг нэг нэг алхамаар хийх хэрэгтэй, саран бөмбөрцөгт гарах, бааз байгуулах, сансрын аппаратыг буцаан авчирах зэрэг бол бодулиантай явц мөн. Энэ явцад олон олон өөрчлөлт гарах юм гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Манай орон 7—8 жилийн хугацаанд сансрын станц хөөргөж болох шинэ хэлбэрийн том оврын зөөгч пуужинг судлан үйлдвэрлэх болно. Үүнийг 10 дахь сонгуулийн УТЗЗ-ийн бүх хятадын хорооны 5-р чуулганд оролцож байгаа УТЗЗ-ийн гишүүн, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн зөөгч пуужингийн системийн ерөнхий командлагч байсан Хуан Чүньпин 3-р сарын 6-ны өдөр мэдэгдэжээ.
Хятадын шинэ үеийн зөөгч пуужинд хэрэглэх 120 тонны керосин /гаршийн тос/ моторыг 2006 онд туршин ажиллуулаад амжилт олсон байна. Энэ мотор нь хятадын Чан Жэн зөөгч пуужингийн зөөх хүчинг 9 тонн байсныг 25 тонн болтол дээшлүүлэх болно. Энэ бол техникийн их дэвшил мөн гэж Хуан Чүньпин илэрхийлжээ.
Хуан Чүньпин Хятадын зөөгч пуужингийн техникийн судалгааны хүрээлэнгийн даргын орлогч байсан юм. Хятадын шэнэ үеийн зөөгч пуужинг Чан Жэн 5-р гэж нэрлэн сансрын станц хөөргөхөд ашиглах болно. Тэр нь 7—8 жилийн дараа мэндлэх болно гэж тэрээр үзэжээ.
Хятад улс энэ оны сүүлийн хагас жилд Чан Жэн 3-р хөх пуужингаар саран бөмбөрцөгийг тойрон эргэх Чан-Э 1-р дагуулийг хөөргөж, Шэн Жөү 7-р сансрын онгоцыг 2008 онд Чан Жэн 2-р хөхөгчин пуужингаар хөөргөх болно гэж тэрээр нотолсон байна.
Хятад улс ОХУ, АНУ-тай пуужингийн техникийн талаар бас 15 жилийн зөрөөтөй байж байна. гэвч бид хүчлэн чармайж 15 жилээс бага хугацаанд энэхүү салбарт ОХУ, АНУ-ыг гүйцэж болох юм гэж Хуан Чүньпин илэрхийллээ.
Хуан Чүньпин гишүүн одоо Хятадын зөөгч пуужингийн төлөвлөгөөний зөвлөх хэсгийн даргаар ажиллаж байна.
УТЗЗ-ийн бүх хятадын хорооны гишүүн, Хятадын улс саран бөмбөрцөгт хайгуул хийх анхны дагууль Чан Э 1-рийг амжилтай судлан бүтээлээ, одоо хөөргөхөд бэлэн болоод байна, энэ онд багтаан 380 мянган километрээс хол байгаа саран бөмбөрцөг рүү хөөргөх боломжтой боллоо гэж Хятадын саран бөмбөрцөгт хайгуул хийх төслийн ерөнхий командлагч Луан Энже 3-р сарын 6-ны өдөр илэрхийлсэн байна.
Хятадын улс саран бөмбөрцөгт хайгуул хийх анхны дагууль Чан Э 1-рийг амжилтай судлан бүтээлээ, одоо хөөргөхөд бэлэн болоод байна, уг дагуулийг хөөргөх Чан Жэн 3-р хөх зөөгч пуужин ч чанрын зохицуулалт хийх үе шатандаа байна гэж тэрээр илэрхийлжээ.
Хятад улс 3 жилийн хугацаа зарцуулан бие даан Чан Э 1-р дагууль болон холбогдох системийн иж бүрэн төслийг биелүүлсэн юм. Судалгааны энэ нь хурд нь бусад орноос түргэн байж, 10 мянга шахам хүн уг төсөлд оролцсон байна.
Үүнээс өмнө нийтлэсэн саран бөмбөрцөгт хайгуул хийх төлөвлөгөөний дагуу Хятад улс 2007 онд саран бөмбөрцөгийг дойрсон хайгуул хийх юм байна. хэрэв гэнэтийн үйл хэрэг гарахгүй бол уридчилан төлөвлөсний дагуу энэ онд багтаан Чан Э 1-рийг хөөргөх болно гэж Луан Энже нотлон хэлжээ.
|