• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 17:00:15    
Хятадын Засгийн газар цэвэр чигч засаглалын байгуулалтыг цаашид гүнзгий өрнүүлнэ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн хамгийн дээд эрхт байгууллага—БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао саяхан уг чуулганд хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн Засгийн газрын ажлын тайландаа, засаг захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу журамжуулж, цэвэр чигч засаглалын тогтолцоо болон авилгалын эсрэг тэмцлийг гүнзгий өрнүүлж, авилгал, ялзран доройтохоос урьдчилан сэргийлэх зорилготой боловсрол, тогтолцоо, хяналтыг нэг түвшинд чухалд үзэх системээ боловсронгуй болгох хэрэгтэй гэж тодорхой тэмдэглэжээ. Ерөнхий сайд энэ тайландаа ялзран доройтохыг эсэргүүцэн цэвэр чигч байлгах талаархи Хятадын Засгийн газрын энэ оны ажлын үндсэн зүйлийг тодруулан өгүүлж, ялзран доройтохын эсрэг тэмцэх Хятадын Засгийн газрын шийдвэр зоригийг дахин харуулсан байна гэж БХАТИХ-ын чуулганд оролцож байгаа төлөөлөгч нар үзжээ.

      3-р сарын 5-ны үдээс өмнө, Ерөнхий сайд Вэнь Жябао БХАТИХ-ын энэ оны чуулган дээр хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, Хятадын Засгийн газрын зорилго бол үйл ажиллагаа нь журамжсан, шударга, ил тод, ажил хэрэгч, өндөр үр ашигтай, цэвэр чигч, ард иргэдийн сэтгэлд нийцсэн Засгийн газар байх явдал. Энэхүү зорилтод хүрэхэд Засгийн газрын өмнө тулгарч байгаа чухал асуудлын талаар Ехөнхий сайд тэмдэглэж хэлэхдээ:

     "Засаг захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу журамжуулан, цэвэр чигч засаглалын тогтолцоог мөрдөн авилгалын эсрэг тэмцлийг гүнзгий өрнүүлж, авилгал, засаглалын доройтлоос урьдчилан сэргийлэх зорилгоор боловсрол, тогтолцоо, хяналтыг нэг шатанд чухалд үзэх системээ төгөлдөржүүлэх хэрэгтэй" гэжээ.

      Өнгөрсөн 2006 онд засаглалын ялзралын эсрэг тэмцэх хүрээнд Хятадын эрх баригч нам—ХКН болон Засгийн газар эрс шуурхай байр суурь баримтлан, аливаа гэмт үйл ажиллагаанд хүчтэй цохилт өгсөн нь нийгмийн олон давхаргын сайшаалыг хүлээсэн юм.

      Тухайлбал Шанхай хотын нийгмийн баталгааны хөрөнгө мөнгийг хууль бусаар шилжүүлэн ашигласан хэрэг бол 2006 онд шалган илрүүлсэн засаглалын ялзралын хэргүүдийн доторхи хүмүүсийн анхаарлыг татсан томоохон хэргийн нэг байлаа. БХАТИХ-ын төлөөлөгч, ХКН-ын Шанхай хотын Хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Шанхай хотын дарга Хань Жэн хэлэхдээ, Шанхай хот нийгмийн баталгааны хөрөнгө мөнгийг хууль бусаар шилжүүлэн ашигласан хэргээс сургамж авч, Засгийн газрын дотоод зохион байгуулалтын ажлаа цаашид эрчимжүүлнэ гэжээ.

      Тэр хэлэхдээ, "Нийгмийн баталгааны хөрөнгө мөнгийг хууль бусаар шилжүүлэн ашигласан хэргээр дамжиж, үйлчилгээ үзүүлэх Засгийн газар, хариуцлагатай Засгийн газар, хуулийн засаглалт Засгийн газар байгуулах ажлаа улам эрчимжүүлж дотоод тогтолцоогоо боловсронгуй болгохыг чухалчлах хэрэгтэй. Ялангуяа хуулийн хүрээнд засаглах явдалд анхаарч холбогдох дүрэм тогтоолыг нарийвчлах, сэргээх, төгөлдөржүүлэх, үүсгэн байгуулах шаардлага ёсоор, тогтолцоогоо цаашид эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хяналтаа цаашид эрчимжүүлж, засаглах эрхийг эрхбиш хяналтад байлгаж, ялангуяа эрхийн хэрэгжилтэнд анхаарч, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн хяналт, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүдийн хяналт, нийгмийн хяналт, тогтолцооны хяналт, ард иргэдийн хяналт болон олон нийтийн хяналтыг эрчимжүүлж, эрхийг хэтрүүлэхгүй байхыг баталгаажуулан, эрхийн хэрэгжилтийг олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй" гэжээ.
\О.Дарамбазар орчуулж Номин хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040