• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-13 18:36:24    
Дорвитой арга хэмжээ авч ажлаар хангах асуудлыг зохицуулана

Синьхуа Агентлаг

      Хятадын Хөдөлмөр нийгмийн баталгааны яамны сайд Тянь Чэнпин 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, одоогийн байдлаар Хятадын ажлаар хангагдах байдал хүнд хэвээр байна. Хойшид дорвитой арга хэмжээ авч ажлаар хангах асуудлыг зохицуулах болно гэжээ.

      Тянь Чэнпин БХАТИХ-ын ээлжит чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх үгээ хэлсэн байна. Тэрээр цааш нь, өнгөрсөн 2006 онд Хятадын хот суурины ажлаар хангагдсан хүний тоо 11 саяд хүрсэн. Энэ үзүүлэлт нь өмнөх жилүүдийнхээс илүү байна. Гэвч ирээдүйн хэдэн жилд Хятадын хүн амыг ажлаар хангах асуудал нь хүнд хэвээр үргэлжлэх хандлагатай байна гэжээ.

     Тянь Чэнпин хэлэхдээ, хойшид Хятад улс хүн амаа ажлаар хангах нааштай бодлого хэрэгжүүлж, санхүү, татвар, мөнгөн гүйлгээ зэрэг салбар дахь ажлаар хангагдах бодлогыг улам боловсронгуй болгож хэрэгжүүлнэ гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\