Зарим залуу бүсгүйчүүд гоолиг сайхан байхын тулд идэх уухаа хасаад турах арга хэрэглэдэг. Үнэндээ ингэж идэх уухаа хасан турах гэдэг нь шинжлэх ухаанч бус үйл ажиллагаа юм. Харин үүний эсрэгээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх төдийгүй улмаар дараах 6 зүйлийн өвчинд нэрвэгдэж болзошгүй юм.
Жишээлбэл:
1. Үс гэзэг унах: Хоол идэх хэмжээгээ хэтэрхий багасгаснаас болоод бие махбодид шаардагдах шим тэжээл дутагдаж, үүний улмаас бие махбодийн ерөнхий чадавхи болон дархлаанд нөлөөлж, үс ихээр унах төдийгүй үс гэзэгний өнгийг ч бууруулдаг байна.
2. Яс зөөлрөх шинж тэмдэг: Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, туранхай эмэгтэйчүүдийн яс бэртсэн хэмжээ нь хүндийн жин нь хэвийн байдалтай байгаа эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин илүү байна. Энэ бол хэтэрхий туранхай эмэгтэйчүүдийн эм гормоны тэнцвэр алдагдаж, кальци болон ясны бүтцэд нөлөөлж, ясны нягтац хэвийн бус болсноос яс зөөлөрч, амархан бэртэж байгаа юм.
3. Цус дутагдах: Шим тэжээлийн тэнцвэр алдагдах нь төмөр, амин дэм В11, амин дэм В12 зэрэг цус төлжүүлдэг бодисыг дутагдуулж, ходоод гэдэсний ажиллагааг удаашруулан, ходоодны хүчлийн шүүрлийг багасгаж, бие махбодийн шим тэжээлтэй зүйл хүлээн авах чадварт нөлөөлдөг байна. Эдгээр нь цусны дутагдалд орох гол шалтгаанууд юм.
4. Умай унжих: Хүний биед өөх тосны зүйл дутагдсанаас болоод умай нь хэвийн байдлаа алдаад үтрээ руугаа унжих байдал гарч умайн хоолойг ноцтой үгдрүүлж, даамжирвал умайн хоолойн үрэвсэлд нэрвэгддэг байна.
5. Цээжлэх чадвар муудах: Их тархийг "Хөгжөөгч" нь өөх юм. Өөх тосыг хэтэрхий бага идвэл биед шаардлагатай өөх тос багасч, биед байх ёстой хуримтлал нь хүрэлцэхгүй болж, шим тэжээл дутагдаж, тархины эсийг шууд муудуулж, цээжлэх чадварыг бууруулан, хүнийг мартамхай болгодог байна.
6. Ходоод унжих: Хоол хүнсээ хасаж байж биеэ тураадаг эмэгтэйчүүдийн хоолны дуршил буурч, гэдэс нь хөөх, чинэрч өвдөх зэрэг илрэл гардаг. Ийм байдал удаан хугацаагаар үргэлжилбэл ходоод унжих өвчинд нэрвэгддэг байна.
Иймээс идэх уухаа хэтэрхий хасах нь эрүүл мэндэд тун муугаар нөлөөлдөг. Үүний зэрэгцээ өргөн олон эмэгтэйчүүд минь нэгэн цагийн гоо үзэсгэлэнтэй байхын төлөө биеэ зовоохгүй байж, шинжлэх ухааны үндэслэлтэй, эрүүл мэндэд харш нөлөөгүй тураах арга хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгож байна.\Л.Буянтогтох орчуулав\
|