• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-14 15:24:03    
Чянба болон түүний халамжийн сургууль

Хятадын Олон Улсын Радио

      Түвдийн Өөртөө Засах Районы төв Лхас хотод Сай Чуань гэдэг халамжийн сургууль байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн болон өнчин хүүхдүүдийн тусгай сургууль юм. Сургуулийн захирал нь Чанба гэдэг. Тэрээр мөн Лхас хотын үндэстний гар урлалын бүтээгдэхүүний үйлдвэрийн дарга юм. Хуучин Түвдийн олон ядуу айлын хүүхэдтэй адил Чанба хүүхэд ахуй насандаа сургуульд ороогүй, сүмд хэдэн жил ном сурчээ. Том болсны дараа мужааны ажил, гутал тахлах ажлыг хийж, бас жүжигчин болж байжээ.

     Олон жилийн амьдралын хатуужлыг туулаад 1986 онд Чянба Лхас хотын гутлын үйлдвэрийн дарга болжээ. Энэ хугацаанд тэр зарим өнчин ба хөгжлийн бэхшээлтэй хүүхэд сургуульд сурч чадахгүй, зарим хөгжлийн бэрхшээлтэй залуус ажилгүйгээс болж гудамжаар тэнүүчилж байгааг харсан байна. Тэр ахин дахин бодсоны дараа эдгээр өнчин хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сурах, ажиллах боломж хангахаар шийдсэн байна.

     Чянба гутлын үйлдвэрээ үндэстний гар урлалын ерөнхийлсэн халамжийн үйлдвэр болгон өөрчилж, 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуу, өнчин хүүхдийг үйлдвэртээ авч, тэд нарт бичиг үсэг, зураг сийлбэр, гутал хийх зэрэг үндэстний гар урлалын техник технологи сургаж, бие даан амьдрахад нь техник мэргэжлийн үнэдэс суурийг тавижээ.

      1993 онд Чянба олон жилийн турш хатуужилтайгаар ажил үйлс эрхлээд цуглуулсан 400 гаруй мянган юаниар өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сай Чуань халамжийн тусгай сургууль байгуулж, өөрөө захирал нь болсон .

     Чянба хөгжлийн бэрхшээлтэй ба нэн ядуу амьдралтай эдгээр хүүхдүүдэд хоол хүнс, орон байр, сургалтын бүх зардлыг олгож байгаагийн зэрэгцээ тэдэнд түвдийн уламжлалт зураг, үндэстний хувцас өмсгөл, түвд хүж, модон сийлбэрийн зэрэг уламжлалт гар урлалын технологийг зааж сургаж байна. Боломжийн нөхцөлд эдгээр хүүхдүүдийг амиа тэжээж чадах, нийгэмд тустай хүн болж хүмүүжихийг хүсч байна гэж Чанба хэлж байна.

      Тэрээр хэлэхдээ, бүтэн сайн болгонд би хоёр цаг гаргаж хүүхдүүдэд, хуучин цагт Түвдэд өнчин өрөөсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж харгалзах хүнгүй зовлонтой амьдарч байсан, Өнөөгийн жаргалтай амьдрч, үүндээ бид шинэ нийгэмд талархах ёстой, эх орноо хөгжүүлэн мандуулахын төлөө мэдлэг мэргэжил сурахын ёс учрийг хэлж ярьж байдаг. Хэлж сургасаны ачаар эдгээр хүүхдүүд чармайн сурч манай сургуулиас төгссөн олон хүүхэд сайн сургуульд элсч, хичээл сурлагын амжилт нь сайн, нийгэм нийтийн үнэлэлтийг хүлээж байна гэжээ.

      Өнөө Сай Чуань хамламжийн тусгай сургуульд 145 сурагч сурч байна. Чянба эдгээр хүүхдийг өөрийн хүүхэдтэйгээ адилхан халамжлан хайрлаж явдаг. Эдгээр хүүхдүүд түүнийг ерөөс захирал гэж дуудаггүй, харин ааваа гэж дууддаг байна.

      Өнчин охин Доржцэрэн зургаан настайдаа энэ сургуульд ирсэн юм.

     Тэрээр эргэн үзэж хэлэхдээ, Сай Чуань сургуульд ирээд би анх удаагаа ийм олон ах дүүтэй танилцаж, анх удаа хоолонд цадаж, анх удаа саруул уужим хичээлийн танхимд сууж, анх удаагаа цоо шинэ сурах бичиг авч, анх удаагаа манай эх орон бол Хятад улс гэснийг ойлгосон. Сай Чуань сургуульд ирээд надад олон олон сайхан явдлууд тохиолдсон, өнөө зургаан жил боллоо, би найз нөхдийнхөө хамт жаргалтай сайхан амьдарч, олон зүйл сурч нэн чухал нь хүн болохын ёс учрыг ойлгосон гэжээ.

     Чянбаны буяны үйл ажиллагаа орон нутгийн засгийн газрын дэмжлэгийг олсон байна. Эдгээр хүүхдүүдэд орон нутгийн засаг захиргаа хүн бүрд сард 200 юаний амьдралын тэтгэлэг олгож, холбогдох салбар албан зардлаар эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээ хангаж байна. Олон багш сайн дураараа уг сургуульд хичээл зааж байна.

      Өнөө энэ сургууль байгуулагдаад арав гаруй жил болж, олон сурагч дотор газрын өндөр зэргийн дунд сургууль, зарим нь их сургуульд элсэн сурч байна. Энэ бүхнийг хараад Чянба хүчин чармайлт маань үр дүнд хүрлээ гэж баярлаж явдаг. /Урангоо орчуулж, бэлтгэв/