• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-14 15:40:36    
Хятадын эртний зүйр цэцэн үгнээс

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Намайг Номиннарс гэдэг. "Захидлын тойм" булангаар тантай уулзаж байгаадаа баяртай байна. Энэ долоо хоногийн "Захидлын тойм" булангаар танд 《三思而行》,《三人行必有我师》,《三言两语》,《三百六十五行》гэсэн хятадын эртний хэдэн зүйр цэцэн үгнээс танилцуулахаар бэлтгэлээ.

      1,《三思而行》三гурав, энэ зүйр цэцэн үгэнд олон дахин гэсэн утгатай. 思бодох, сэтгэх. 而утга шилжсэн дагавар үг, "гэтэл", "мөртлөө", "харин" зэрэг утгатай, энэ зүйр үгэнд "байгаад", "байманжин" гэсэн утгатай. 行алхах, явах, энд хийх, үйлдэх, арга хэмжээ авах гэсэн утгатай. Энэ зүйр цэцэн үг нь сайн бодолхийлж байж хийх хэрэгтэй. Ажил хийхдээ маш болгоомтой байх хэрэгтэй гэсэн санааг илтгэсэн байна.

     2,《三人行必有我师》三人гурван хүн, 行алхах, явах, 必эрхбиш, заавал, яасан ч, 有байна, 我би, 师багш. Энэ зүйр үг нь "хамт явж байгаа гурван хүний дунд надад багшлах нь лав бий" гэсэн утгатай.

     Энэ ялдам хэлэхэд, "我" гэсэн үг нь "би" гэсэн үг болохыг та гарцаагүй сайн мэдэж байна. Гэвч энэ өгүүлбэрт хэлний зүйн тийн ялгалаар "би " гэсэн үг нь "надад" гэсэн санааг илтгэсэн үг болж хувирсан байна.

     3,《三言两语》三гурав, 言ярих, өгүүлэх 两хоёр, 语хэлэх, ярих гэсэн утгатай. Энэ нь хоёр гурван өгүүлбэр, цөөн хэдхээн үг гэсэн санааг зүйрлэн хэлжээ.

     4,《三百六十五行》三百гурван зуу гэсэн утгатай, 六十五жаран тав гэсэн үг, 行ажил мэргэжил гэсэн утгатай үг болно. Энд нийгмийн төрөл бүрийн янз бүрийн ажил мэрэгжил гэсэн утгыг илтгэж байна. Бас нийгэмд олон төрлийн ажил мэргэжил байдаг гэсэн санааг илтгэж байгаа юм.

     Өнөөдрийн "Захидлын тойм" нэвтрүүлгийн булангаар танд хятадын эртний 4 ширхэг зүйр цэцэн үгнээс танилцууллаа. Та хэрэв хятад хэлийг боломжтой хэмжээнд сурч эзэмшсэн бол, энэ хэдэн зүйр цэцэн үгээр өгүүлбэр зохиож өөрийн хир хэмжээгээ шалгаж үзэж болно. Анхаарч уншсан танд баярлалаа. Ирэх долоо хоногийн "Захидлын тойм" булангаар дахин уулзтал түр баяртай. \Номин бэлтгэв\