• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-14 16:48:54    
Техникийн дасгал сургуулийг эрчимжүүлж, ажил хийж байгаа тариачдыг чинээлэгжүүлнэ [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      Эдийн засгийн хөгжлийн түвшин тасралтгүй дээшилж, шинэ үйлдвэрүүд байгуулагдахыг дагалдан, хот орж ажил хийж байгаа Хятадын үй олон тариачид ажлаар хангагдах талаар "хотын хүмүүс"-ээс улам илүү дарамттай болсон юм. Тэднийг ажлаар хангах асуудлыг хэрхэн нааштайгаар шийдэх вэ? Мөн тэднээр дамжуулан үй олон тариачдыг хэрхэн чинээлэгжүүлэх вэ? Эдгээр асуудлыг сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар тасралтгүй зохицуулж ирсэн. Хятадын төрийн дээд эрхэт байгууллага—Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын ээлжит чуулган өнөө Бээжинд болж, бүх орны 3000 шахам төлөөлөгчид Засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн дэвшүүлсэн Засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж байгаа юм. Тариачдад туслан хөдөө аж ахуйгаас тариалангийн бус аж ахуйд шилжүүлэн ажлаар хангагдах чадварыг нь дээшлүүлэхэд цаашид хүчин чармайлт гаргана гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа илэрхийлсний зэрэгцээ АТИХ-ын төлөөлөгчид ч өөр өөрийн саналыг дэвшүүлсэн юм.

     Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон шинэ хөдөө тосгоны бүтээн байгуулалтын энэ оны төлөвлөгөөний талаар ярих үедээ хөдөө нутгийн хөдөлмөрлөх хүчнийг шилжүүлэн ажлаар хангах сургалтын ажлын талаар тусгайлан дурдсан юм. Тэрээр хэлэхдээ,

      "Хөдөө нутагт хэрэгцээтэй мэргэжилтний эгнээг өргөтгөх болон хөдөө нутгийн хөдөлмөрлөх хүчний баялгийг идэвхтэй нээн хөгжүүлнэ. Хөдөө нутагт мэргэжлийн сургалтыг эрчимжүүлж, тариачдын шинжлэх ухаанчаар тэжээж тариалах техникийн хэр түвшин ба хөдөлмөрлөх хүчнийг шилжүүлэн ажлаар хангах чадварыг дээшлүүлж, шинэ хэлбэрийн тариачдыг сурган хүмүүжүүлнэ гэжээ.

      Хятадын баруун нутгийн Шаньши муж бол Хятадын хөдөө аж ахуйн чухал муж бөгөөд бас хөдөлмөрлөх хүчний нөөцөөрөө нэртэй муж юм. БХАТИХ-ын төлөөлөгч, Шаньши мужийн орлогч дарга Ү Дэнчан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

      "Бид хөдөлмөрлөх хүчнээр хангах бэлтгэл дасгалыг эрчтэй хийж байна. Өнөөгийн байдлаар, хөдөлмөрлөх хүчний хүмүүсийн талаас дээших нь бэлтгэл сургалтад хамрагдсан байгаа. Бэлтгэл дамжааны төлбөрийг мужийн Засгийн газар гаргаж байна. Бид ажил мэргэжлийн боловсрол болон бэлтгэл сургалтын эрч хүчээ нэмэгдүүлэн, хошуу шянь болгонд техник мэргэжлийн сургууль байгуулж, Засгийн газраас иргэдийн эрхэлсэн техникийн бэлтгэл сургалтын сургуульд бодлогын дэмжлэг үзүүлж байна" гэлээ.

      Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, төвлөрсөн төсвөөс хөдөлмөрлөх хүчний шилжилтийн бэлтгэл сургалтад нийт 1 тэрбум 250 сая юаний хөрөнгө оруулсан байна. 2006 оны 10-р сарыг дуустлах байдлаар, зөвхөн "Хөдөө нутгийн хөдөлмөр хүчний шилжилтэд зориулсан төсөл"-ийн хүрээнд хөдөө нутгийн 8 сая 300 мянган хөдөлмөр хүчнийг бэлтгэн хүмүүжүүлсэн байлаа. Засгийн газрын авч байгаа тариачдад хөнгөлөлт үзүүлэх энэхүү арга хэмжээнээс амьдралд нь үзүүлсэн нөлөөг хот орж ажил хийж байгаа тариачид биеэрээ мэдэрсэн байна.

      Хот орж ажил хийж байгаа тариачдад авч хэлбэл, техникийн бэлтгэл сургалт нь тэднийг ур чадвартай болгож, орлогыг нь нэмэгдүүлжээ. Улс орны хувьд авч хэлбэл, хөдөө нутгийн хөдөлмөр хүчнийг шилжүүлэн ажлын байраар хангах бэлтгэл сургалтад хамруулах нь бас ядуу амьдралтай нутаг районы хүн ардын тариан газар дутмаг байгаа зөрчлийг намжаахад ашигтай байж, ядуу нутаг районы экологийн орчин ахуйг хамгаалахад тустай төдийгүй, хот хөдөөг зохицонгуй хөгжүүлэхэд ч ашигтай юм. Ард иргэдэд үр өгөөжтэй, улс оронд ашигтай энэхүү арга хэмжээгээ Хятадын Засгийн газар байнга гүнзгийрүүлэх болно гэдэгт хүмүүс итгэж байна. \О.Дарамбазар, Алтаннавч орчуулж, Пэрлаймаа хянав.\