Хятадын зөвлөлдөх, зөвлөлгөө өгөх дээд байгууллага -- Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн 10 дах сонгуулийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулган 15-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөв.
Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь хаалтын ёслолыг даргалав. Шинэ нэг жилд УТЗЗ нь эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанч хөгжлийн замд оруулан, нэн сайн, нэн түргэн хөгжүүлэхийн төлөө арга ухаан сийлэх болно. Ард түмний амьдралд нэн анхаарал тавьж, ард олны эрэл хүсэл, санал бодлыг цаг алдалгүй тусгаж, Хятадын засгийн газарт туслан ард түмний идэвхжил болон үүдэн бүтээх хүчин чадлыг хамгийн их хэмжээгээр дайчилж, ард түмний хамгийн их анхаарч байгаа хамгийн шууд, хамгийн бодитой ашиг сонирхолын асуудлыг зохицуулах болно гэж чуулган тэмдэглэжээ.
Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао нарын зэрэг Хятадын нам төрийн удирдах хүмүүс хаалтын ёслолд оролцсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
1 2 3 4 5
|