Мин улсын хаадын 13 бунхан нь Бээжингийн баруун хойт дүүргийн Янь шань уулны хормойд байрладаг. Энэ 13 бунхны дотор Чан Лин, Дин лин хэмээх 2 бунхан нь хамгийн их төлөөлөх чанартай барилга юм.
Чан лин нь Жү ди гэдэг хааны бунхан мөн бөгөөд Жү ди бол энэ газарт хамгийн анх бунхан байгуулсан хаан болно.
Чан лин бунхны барилгад хааны ордны барилгын бүтцийг дууриалгаж, улаан хана шар дээвэртэй барьж, ордон харшуудыг эмх цэгцтэй суурьлуулж, Жү дигийн аугаа хүндэтгэлтэй байр суурь болон хорвоог захирсан сүр жавхааг нь гүйцэд харуулсан байна. Энэ бунхны газрын гол болох барилга нь Лин энь дянь харш гэдэг. Тухайн үед хааны угсааных нь дээдүүлээ тахихдаа тахилга тайлгын бүх үйл ажиллагааг энэ ордонд хийдэг байжээ. Энэ харш нь модон бүтэцтэй. Диаметрын урт нь 1 метр, өндөр нь 12 метр агаруу зандан 60 багантай. Агаруу зандан мод нь хатуу бэх, хялбархан үүж ялзрахгүй бөгөөд маш сайхан ангилмал үнэртэй.
Харин энэ агаруу зандан модыг тухайн үед Хятадын баруун өмнөд нутгийн Юнь нань, Сы чуань мужийн гүн уулны ойгоос олж, огтолж, авчрахдаа их л зовсон аж. Тухайн үед эдгээр аварга суварга мододыг огтлоод, шууд авчирч чадахгүй, ирэх жил нь их үеэр болох үеэр догшин үерийг ашиглан гүн уулнаас гаргаж, мөн аргаар голын урсгалд оруулж, хэд хэдээр нь холбож уяад урсгаж Бээжинд авчирч байжээ. Харин хуурайд гаргаж Бээжин хотод оруулахдаа бол өвлийн цагаар нэлээд метр яваад нэг худаг малтаж, газрыг усаар цардаж хүлдээгээд нөгөө мододоо чарган дээр гаргаж, мөсөн дээгүүр гулгуулж чирсээр байж оруулж ирж байв. Иймээс тэр үед ганц нэг баганыг авчрахад хүртэл 3-4 сарын хугацаа хэрэгсэж байсан түүхтэй. Энэ 60 баганыг авчрахад 20 мянга гаруй хүн хүч оролцсон юм гэнэ. Мөнгө төгрөг эд агуурсныг зарцуулсныг бол тооцхын аргагүй аж.
Лин энь дянь харшийн ар талд нь дөрвөлжин хэлбэртэй өндөр том барилга бий. Үүнийг мин лөү ордон гэдэг. Энэ мин лөү бол Мин улсын хааны бунхдын бэлэг тэмдгийн чанартай барилга юм. Энэ ордон дотор уг бунхны хөшөөг тахиж байна. Мин лөү ордны зүүн баруун хоёр хажуугаас үргэлжилсэн хотын хэрэм нь дугуй хэлбэртэй овоолсон шороон довыг тойрон тал дугуй хэлбэртэй хүрээлсэн байна. дуграг хэлбэртэй овоолсон энэ овоог бао дин буюу эрдэнийн орой, чандмани зулай хэмээн нэрэлжээ. Энэ шороон довон доор хааны хатны авсыг оршуулсан байна.
|