Нутаг дэвсгэр: 238537 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны төсөөлснөөр 21 сая, хүн амын өсөлт 1,36%. Нийт 4 гол үндэстэнтэй: Акэн үндэстэн (нийт хүн амын 49 хувийг эзэлнэ), Мөлай – Дагмүба (нийт хүн амын 16 хувийг эзэлнэ), Айвэй үндэстэн (нийт хүн амын 13 хувийг эзэлнэ), Га – Адангэбэй үндэстэн (нийт хүн амын 8 хувийг эзэлнэ). Албаны хэл нь англи хэл, үүнээс гадна Айвэй хэл, Фанди хэл, Хаоса хэл зэрэг үндэстэний хэл бий. Оршин суугчдын 43 худь нь Христосын шашин шүтэж, 38 хувь нь балар эртний шашин шүтэж, 12 хувь нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Аккра, 2000 оны байдлаар нэг сая 700 мянган хүн амтай. Хамгийн халуундаа 23 – 31 хэм (3, 4-р сар), хамгийн сэрүүндээ 22 – 27 хэм (8-р сар).
Төрийн дэргүүн: Ерөнхийлөгч Жон Агиекум Күфүор, 2000 оны 12-р сард ерөнхийлөгчээр сонгогдож, 2004 оны 12-р сард дахин сонгогдов.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын өдөр (үндэсний баяр)-- 3-рсарын 6-ны өдөр. Бүгд Найрамдар Улсын өдөр – 7-р сарын 1-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн баруун хэсэгт, Гвинейн булангийн хойт эрэг дээр оршиж, баруун тийш Кот-Дивуартай, хойт зүгтээ Буркина Фасотой, зүүн тийш Тоготой тус тус хөршилж, өмнөш Атлантын далай хүрч, нийт 562 км урт тэнгисийн эргийн шугамтай. Тэнгисийн эрэг дагуу тал газар болон баруун өмнөд хэсгийн өндөрлөг нутаг нь халуун бүсийн борооны ойн цаг агаартай, Орт голын хөндий болон хойт хэсгийн өндөрлөг нутаг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. 4-р сараас 9-р сар хүрдэл борооны улирал, 11-р сараас дараа жилийн 4-р сар хүрдэл хуурай улирал, газар нутгуудын хур тундасны хэмжээ маш их ялгаатай, баруун өмнөд хэсгийн жилийн дундаж хур тундасны хэмжээ 2180 мм, хойт хэсэг нь 1000 мм.
Эртэний Гана вант улс нь манай тооллын 3 – 4-р зуунд байгуулагдаж, газар нутаг нь өнөөгийн Мали болон Буркина Фасо орчим хүрч, 10 – 11-р зууны үед хөгжлийн оргил үедээ хүрсэн байжээ. 1471 оноос эхлэн Португали, Голланд, Франц, Английн колоничилогчид Ганагийн эрэг дагуу нутагт удаа дараагаар цөмрөлт хийж, шижир алт булууж, негр боол худалдаалж, энэ хавийн нутгийг "алтан эрэг" гэж нэрлэж байжээ. 1897 онд бүх алтан эрэг нь Английн колони болов. 1957 оны 3-р сарын 6-ны өдөр алтан эрэг тусгар тогтнож, улсын нэрээ Гана гэж өөрчлөв. 1960 оны 7-р сарын 1-ний өдөр Бүгд Найрамдах Гана Улс байгуулж, мөн Английн холбоонд үлдэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|