• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-15 15:23:11    
Хятадын импортын худалдаа дээд хурдаар өсч байна

Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн зүүн хойт дүүргийн Ван жин хороололд Хятадад ажиллаж байгаа бишгүй олон Өмнөт солонгосын хүн суудаг юм. Иймээс энд Өмнөт солонгосын дэлгүүр бас маш их байдаг юм. 36 настай ноён Нун чүнь зи нэгэн хүнсний компани эрхлэж байгаа бөгөөд тусгайлан Өмнөт солонгосоос импортоор оруулсан хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа юм байна. Компани байгуулаад удаагүй ч гэсэн түүний наймаа маш сайн байна. Тэрээр хэлэхдээ,

     Манай компани голцуу Өмнөт солонгосын хүнсний бүтээгдэхүүн худалдаж байна, тус компани байгуулагдаад гуравхан жил болж байна, их сайн байна. Манай дэлгүүр урид нь маш жижиг байсан юм, бараг 30-40 M²байсан юм. Өнөө манай компани 5 дэлгүүртэй болжээ, зөвхөн нэг жилийн байрны дүрээсний хөлс гэхэд л хэдэн зуун мянган юань ордог байна гэжээ.

     Тэрээр залгаж хэлэхдээ, Адилхан хүнсний бүтээгдэхүүн, манай дэлгүүр болон Өмнөт солонгосын дэлгүүрд зарж байгаа үнэ нь бараг адилхан байдаг юм. Иймээс Өмнөт солонгосын маш олон хүн манай дэлгүүрээс юм худалдан авдаг юм. Одоо манай дэлгүүрээс солонгосын хүнсний бүтээгдэхүүн авч байгаа Хятадчууд улмаар олдож байна. 2004 онд бид Өмнөт солонгосоос 6 контейнер, нийт бараг 2 сая юаний хүнсний бүтээгдэхүүн оруулсан юм гэжээ.

      Сүүлийн жилүүдэд Ноён Нун чүнь зитай адилхан импортын жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа хятад хүн улмаас улам олдож байна. Эдийн засаг түргэн хөгжхийн дагуу, Хятадын ард иргэдийн худалдан авах төвшин улмаас дээшилж, импортын барааны эрэлт хэрэгцээ улмаас улам их болж байна. Хятадын худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2004 оны эхний 11 сард Хятадын гадаад худалдааны импортын нийт хэмжээ дахин шинэ амжилтад хүрч 500 тэрбум ам доллараас давьж 2003 оныхоос 40%-р нэмэгдсэн байна.

      Хятадын нийгмийн шинжлэх ухааны Академын санхүү, худалдаа, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач хадагтай Зао чинь олон улсын худалдаа болон хөрөнгө оруулалтын судалгааны ажил хийгээд удаж байна. Тэрээр сэтгүүлчид хандан хэлэхдээ, Хятадын 2004 оны импортын хэмжээ түргэн хөгжиж байгаагийн учир шалтгаан олон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хятадын импорт түргэн нэмэгдэж байгаа нь хэрэглэгээний эрэлт хэрэгцээгээс гадна бас улсын дотоодын түргэн хөгжиж байгаа хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцэгээ, тэрчлэн гадаадын Хятадад хөрөнгө оруулаж байгаа нөлөөгөөс болсон юм. Нөгөө талаар Хятадын нээлтэй бодлого нь ч импортын өсөлтыг буй болгосон байна. Дэлхийн худалдааны байгуулалгад элсүүлсний дараа Хятадын худалдааны бүхүйл орчин нэн их нээлтэй болж, гаалийн татвар буурснаас болсон юм гэжээ.