• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-15 20:46:14    
Лью Дэхуа болон түүний дуу

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сүлжээ ашиглагчид аа? Хятадын дуу хөгжим нэвтрүүлэгийн шинэ дугаар та бүхэнд мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ алдарт кинь од, дуучин Лью дэхуа болон түүний дуунаас сонгож танилцуулхаар бэлтэгсэн юм. Тэгэхлээр дуучин Лью дэхуаг танихгүй мэдэхгүй хүн гэж үнэхээр бага юм. Хятадын эх газар болон ХонгКонг, Тайвань, Макао тэгээд цаашилбал Азийн олон орнуудад түүний дуулсан дуу болон тоглосон кинонуудыг сайн мэддэг,

     Дуучин Лью дэхуагийн жинхэнэ нэрийг Лью Фүрүн гэдэг ба тэрээр 1961 оны 9-р сарын 27-ны өдөр ХонгКонг-д төрсөн, гэртээ ээж аав 2 дүү болон 3 эгч охин дүүгийн хамт амьдардаг байна. Түүний ээж аав нь урлагын бус хүмүүс бөгөөд, ийм энгийн айлаас ийм авьяастай од төрөн гарчээ.

      Дуучин Лью дэхуа нь ямарваа нэгэн урлагын тусгай мэргэжлийн сургууль дүүргээгүй, дунд сургулийн боловсролтой нэгэн боловч тэрээр дуулах, бүжиглэх, жүжиглэх төрөлхийн агуу авьяастай хүн бөгөөд мөн агуу их хөдөлмөрч хүн юм. Тэрээр Төв хятад хэл, Англи хэл, Гуандун хэл дээр дуулж уран бүтээлээ туурвидаг байна. Ташрамд сонирхуулж хэлхэд түүний Англи нэрийг Andy Lau гэдэг, ер нь ХонгКонгийн дуучид өөрийн нэрээс гадна бас Англи нэртэй байдаг, энэ нь Англи улсын нөлөө болов уу гэж бас бодож байна.

      Дуучин Лью дэхуа нь урлагын амьдралд анх кинонд тоглож хал тавьсан ба 1982 оноос хойш одоогийн байдлаар нийт 118 кинонд гол болон туслах дүрийг бүтээж, 123 ширхэг дууны цомог болон тайлан тоглолтын VCD-г ятадын төв хэл болон кантонез хэл дээр дуулан гаргасан байна. Тгэхэлээр ийм их кинонд тоглож ийм их дуны цомог VCD гаргана гэдэг бол үэнэхээр агуу их хөдөлмөр, за тэгэхлээр ийм их лаг хүнд мэдээж олгогдсон шагналууд гэвэл тоо тоомшгүй олон байгаа.

      Дуучин Лью дэхуа хэдийгээр 45 настай ч гэлээ тэрээр маш залуу харагддаг ба хэн түүний насыг гадаад төрхнөөс нь олж мэдхээргүй, ийм ч учраас ХонгКонгийн "Мөнхийн залуу 4 нэрт жүжигчиний 1"-д тооцогддог билээ. Ингээд одоо хамтаар түүний дуулсан нэгэн сайхан дууг хүлээн авч сонсоё.

  

      Эрхэм хүндэт сүлжээ ашиглагч найз нар аа, өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнд алдарт кино од, дуучин залуу Лью бэхуагийн талаар төхөм танилцуулла. Бид дараачийн нэвтрүүлэг хүртэл төр баяртай./Хүчит бэлтгэн редакторлов/