Хятадын төрийн дээд эрхт байгууллага – БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 11 хоног чуулаад 16-ны өдөр Бээжинд өндөрлөв. Чуулган хаахаас өмнө чуулган нь "Өмчийн харилцааны эрхийн тухай хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль"-ийн төслийг баталсан бөгөөд БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцэж өөрчлөлт оруулсан Засгийн газрын ажлын тайлныг батлан зөвшөөрсөн байна.
Чуулганы баталсан засгийн газрын ажлын тайланы дагуу, Хятадын засгийн газар хот хөдөөгийн оршин суугчдын амьжиргааны түвшний зөрөөг чармайн багасгаж, Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьдралын баталгааны дүрэм тогтоох болно. Гадаад худалдааны ашиг дэндүү их байгаа зөрчлийг чармайн намжааж, олон талаар арга хэмжээ авч олон улсын орлого зарлагын тэнцвэргүй байдлыг аажмаар сайжруулах болно. Бүтцийг сайжруулан, үр ашгийг дээшлүүлж, хорогдолыг багасгаж, байгаль орчныг хамгаалсан үндэс дээр , энэ оны эдийн засгийн өсөлтийн зорилтыг 8 хувиар тогтоосон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
1 2 3 4
|