• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-16 16:05:05    
Шударга ёс, ардчиллын чиглэлээр урагшилж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган болон ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган 16 болон 15-ны өдрүүдэд тус тус өндөрлөв. Жил тутамд нэг удаа болдог энэ хоёр чуулган Хятадын онцлогтой ардчилсан улс төрийг тусган илэрхийлэх, Хятадын улс төрийн амьдрал болон хөгжлийн чиглэлийг тодорхойлох хамгийн сонгодог хэлбэр юм. Хятадын нийгэм шударга ёс, ардчиллын замаар урагшилж байгааг тусгасан нь энэ жилийн чуулганы онцлог, хамгийн хүчтэй мэдээлэл нь байлаа.

      Энэ оны хоёр чуулган эхэлхээс өмнө Ерөнхий сайд Вэнь Жябао гарын үсэг зурсан өгүүлэл нийтлүүлж, Хятадын нийгмийн өнөөгийн хоёр том үүрэг бол үйлдвэрлэх хүчнийг чөлөөлөн хөгжүүлэх болон нийгмийн шударга ёсыг аажмаар тогтоох явдал гэж тэмдэглэсэн байна. Энэ бол Хятадын дээд удирдах давхарга анх удаа нийгмийн шударга ёсыг үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэхтэй адил байранд тавьж байгаа явдал бөгөөд энэ нь Хятадын нийгэмд өнөө шударга ёс хичнээн чухал байгааг харуулж байгаа юм.

      Вэнь Жябао нийгмийн шударга байдалд нөлөөлж байгаа ард түмний амьжиргааны асуудлыг зохицуулах асуудлыг энэ оны засгийн газрын тайлангынхаа чухал агуулга болгосон байна. Үүнд Хятадын хэмжээнд хөдөө тосгоны амьжиргааны баталгааны дүрэм тогтоох, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмчилгээний дүрмийг нааштай нэвтрүүлэх, хот орж ажиллаж байгаа тариачдын онцлогт тохирсон нийгмийн хамгааллын дүрмийг яаралтай тогтоох, төвлөрсөн төсвөөс 9 тэрбум 500 сая юань санхүүжүүлж, оюутан сурагчдад сургалтын тэтгэлэг болон урамшууллын тэтгэлэг олгох болон хөдөө тосгоны заавал сурах сургалтын төлбөрийг бүх талаар хэлтрүүлэх зэрэг агуулга хамрагдсан байна. Тайланд яригдсан ард иргэдийн амьдрал ахуйд анхаарал тавьсан арга хэмжээнүүд нь засгийн газрын олон нийтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, нийгмийн шударга байдлыг хамгаалах шийдвэр зоригыг харуулсан байгаа юм. Чуулганы явцад хөдөө тосгоны хөгжил, боловсрол, орон сууцны үнэ өндөр байгаа, эмчилгээний дүрмийн өөрчлөлт зэрэг нийгмийн шударга байдалтай холбогдсон асуудал нь төлөөлөгч, гишүүдийн анхаарал татсан сэдэв болж байлаа.

      Хятад улс 30 жил шахмын эдийн засгийн түргэн өсөлтийн гайхамшгийг харуулж, ард түмний амьдрал ил тод сайжирч, хоол хувцасны асуудлыг зохицуулах шатнаас ерөнхийдөө чинээлэг амьдралтай болох түүхт алхам хийсэн байна. Хятадын хөгжлийн үр өгөөжөөр ард түмний амьдрал сайжирсны хамт хот хөдөөгийн зөрөө, бүс нутгийн зөрөө, баян ядуугийн ялгаа ихэссэн, хөдөө тосгоны боловсрол хоцрогдсон, нийгмийн хамгааллын систем бүрэн төгөлдөр биш байгаа зэрэг асуудал бий болсон. Нийгмийн шударга байдалд холбогдох эдгээр асуудал нь Хятадын хөгжлийн явцад бий болсон боловч хэрэв урт хугацаагаар зохицуулахгүй бол улс орны эрүүл саруул, тогтвортой хөгжилд нөлөөлөх нь гарцаагүй.

      Энэ оны БХАТИХ-ы чуулган нь "Өмчийн харилцааны эрхийн тухай хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль" гэдэг хоёр чухал хуулийг баталж, Хятадын нийгмийн шударга ёсны тухай хүсэл шаардлагад зохицуулсан байна. "Өмчийн харилцааны эрхийн тухай хууль" нь хувийн өмч хөрөнгө болон төрийн өмч хөрөнгийг эрх тэгшээр хамгаалж, өмчлөх эрхийн үндсэн дээр тулгуурласан эдийн засгийн дэг журам тогтоох болно. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль" нь Хятадын болон гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэгтгэж, дотоодын аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн нэн шударгаар өрсөлдөх боломж хангах болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\