" Би эдгээр оюутаддаа үйлчилж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Бид тэдний төлөө амьдарч байгаа юм. Тэд нар хожим нэн сайн кино үйлдэж чадах юм бол би ч гэсэн улс орондоо хувь нэмэр оруулсантай адилхан юм" гэжээ.
Жан Хүйжюнь тэдний нэг үеийн хүмүүсийн өсөн бойжсон өнгөрөлт нь түүний одоогийн оюутадынх шиг ялгам сайхан биш байсан юм. Өнгөрөгч зууны жараад оны сүүлч, далаад оны эхээр улс төрийн шалтгаанаас болж, Хятадын маш олон их сургууль оюутан элсэхээ зогсож, 1978 онд сая оюутан элсэхээ сэргээсэн юм. Жан Хүйжюнь бол даруй их сургууль оюутан элсэхээ сэргээсэний дараах анхны бүлэг оюутаны нэг юм. Их сургуульд элсүүлэхээс өмнө нь тэрээр нэг багшийн сургуулийн биеийн тамирын багш, бас засаг захиргааны ажил зэрэг хийж байв. Гэвч их сургуульд орсоноор түүний хувь заяанд тууштай өөрчлөлт гарсан банйа.
Жан Хүйжюнь их сургуулийн бошгийг алхан орох үеийн баярласан сэтгэлээ одоо ч цээжилж байна. Тухайн жил киноны дээд сургуулийн шинэ оюутадын сургуульд орсон тэрхүү өдрийг, сүүлээр нь Францын киноны алдарт сэтгүүл " киноны авлага" гэсэн сэтгүүлд хүний сэтгэлийг догдлуулсан 100 цаг мөчийн нэг гэж үнэлсэн байлаа. Тэрээр хэлэхдээ:
" Манай энэ насны хүмүүс хариуцалгат сэтгэлтэй байх хэрэгтэй, засаг захиргааны эдгээр ажлыг ер нь нэг хүн хийх ёстой. Бид энэ ажлыг хийж чадах юм бол санаачилгаасаа хийх хэрэгтэй, засаг захиргааны ажлаар дамжин сургуулиа хөгжүүлэх бол улс оронд тустай байгаа юм. Энэ сургууль маань намайг бэлтгэн хүмүүжүүлсэн учир, би энэ сургуульдаа хүчээ өргөх ёстой" гэжээ.
Зураг авах пакультетээс төгссөний дараа заан сургалтын чөлөө цагаараа, Жан Хүйжюнь бас арван хэдэн телевизийн олон ангит киноны зураг авч, зарим уран бүтээл нь дотоод гадаадын том шагнал авчээ. Эдгээр практик нь түүний хичээл сургалтад маш их тус болж, өөрөө одоо киноны дээд сургуульд кино зураг авах тусгай мэргэжлийн хичээл нээж, хичээл орох болгон Хятадын киноны хөгжлийн практик болон зураг авах мэргэжлийн өөрчлөл хувьралттай уялдуулан, амьдлаг цовоо, гүнзгийгээс гүйхэн тийш сайхан ярьж байдаг. Хичээлийн цагт сурсан зүйлээ бодитойд хэрэгжүүлэхийг тэрээр оюутаддаа хүсч байдаг юм. Тэрээр хэлэхдээ:
1 2 3
|