• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-16 16:10:50    
Хятадын тариачид орчин үеийн хөдөө аж ахуйгаа хэдийн хол байгаа вэ

Хятадын Олон Улсын Радио

      2007 оны Хятадын төв засгийн газрын 1-р номерт баримт бичигт орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэхийг чухал байранд тавьсан байна. Энэ бол ХКН-ын 16-р их хурлаас нааш намын төв хороо хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачидын асуудлыг дөрөвдөх жилдээ 1-р номерт баримт бичигтээ оруулж байгаа болно.

      Шинэ хөдөө тосгоныг байгуулахад хамгийн түрүүнд орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэх хэрэгтэй юм. өнгөрсөнд Хятад улс хөдөө аж ахуйг орчин үеийн болгоно гэж дэвшүүлж байсан юм. хөдөө аж ахуйг орчин үеийн болгох нь орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэхтэй маш их ялгаатай юм. хөдөө аж ахуйг орчин үеийн болгох бол дэлхийн чанартай хандлага юм. энэ бол басч Хятадын хэдэн үеийн удирдах хүмүүсийн хагас зуун жилийн турш биелүүлэхээр чармайсаар ирсэн зорилт юм. 1954 онд Хятадын ерөнхий сайд байсан Жоу Энь Лай засгийн газрын ажлын тайландаа хөдөө аж ахуйг орчин үеийн болгох асуудлыг хамгийн түрүүнд дэвшүүлсэн юм. түүнээс арван жилийн хэнь дараа 1964 онд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, батлан хамгаалалт, шинжлэх ухаан техникийг орчин үеийн болгохыг хамтруулаад дөрвийг орчин үеийн болгох гэж нэрлэх болсон юм. олон зүйлийн шалтгаанаас болж, хөдөө аж ахуйг хочин үеийн болгох ахиц маш удаан байсан юм.

      Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан эхний үед 1982-1986 онуудад ХКН-ын төв хороо таван жил дараалан баримт бичиг гаргаж, хөдөө аж ахуйн өөрчлөлт болон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд түүхэт чанартай хувь нэмэр оруулсан юм. өнгөрсөн зууны 90-ээд оны дунд сүүлчийн үеэр тэнгис дагуу нутаг болон том хотын дүүргүүд хөдөө аж ахуйг орчин үеийн болгохыг хамгийн түрүүнд биелүүлэхийг шаардсан юм. хөдөө аж ахуйн дэд бүтэц буурай байгаа болн техник хоцрогдогуй байгаа бол Хятадын хөдөө аж ахуйн хөгжүлийг нөлөөлж байгаа хамгйн гол асуудал юм гэж Хятаын хөдөө аж ахуйн ажлыг удирдах албын хариуцлагатан Чэнь Ши Вэн хэлсэн юм. хүнсний зүйлийн аюулгүй байдлыг батлах, тариачидын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын өрсөлдөөнд хандахад эрхбиш хамгийн түрүүнд орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэх нь гарцаагүй хамгийн чухал асуудал болж байгаа юм. өнөө Хятадын хөдөө аж ахуйн хөгжил нь голдуу эх баялаг хорогдуулахад түшиглэж байгаа тул эрхбиш уламжлалт арга хэлбэрээс эрчимжүүлсэн хэлбэрт шилжих хэрэгтэй байгаа юм. хийм нөхцөлд орчин үеийн хөдөө аж ахуй хөгжүүлэх нь тун чухал асуудал байгаа юм.