• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-03-19 15:18:50    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын зургаа дахь хэлэлцээ Бээжинд эхлэв

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын зургаа дахь хэлэлцээ 19-ний өдөр Бээжингийн Дио Юйтай зочид буудалд эхэлсэн байна. Зургаан талын төлөөлөгчдийн тэргүүн нар дахин Бээжинд уулзан, "хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагаа"-ны байдал болон дараачийн шатанд хэлэлцэх чухалтай асуудал зэргийг авч хэлэлцсэн байна.

      Мөн өдрийн үдээс өмнө, талууд юуны өмнө төлөөлөгчдийн тэргүүн нарын бага хурал хуралдуулж, 5 ажлийн хэсэг нь өөр өөрийн салбарын эхний үйл ажиллагааны ахицын байдлыг зургаан талын төлөөлөгчдийн тэргүүн нарт мэдээлсэн байна. Тэргүүн нарын бага хурал өндөрлөсний дараа, зургаан талын зургаа дахь хэлэлцээний дарга, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй зургаан талын шинэ хэлэлцээний нээлтийн ёслолыг даргалсан байна.

      Зургаан талын тав дахь хэлэлцээний 3-р хурал 2-р сарын 8-аас 13-ны өдрүүдэд Бээжин хотно явагдаж, хурлаар "хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний үйл ажиллагаа" гэх хамтын баримт бичгийг баталсан юм. Үүнээс хойших сар гаруйн хугацаанд, талууд хамтын баримт бичгийг хэрэгжүүлэхэд олон нааштай алхам хийсэн байна. Хамтын баримт бичигт тогтоосон 5 ажлийн хэсэг нь цөмөөр ажиллаж эхэлсэн байна./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/