/Нэг/ Баруун бүсийг хөгжүүлэх стратегийн зорилт нь Хятадын баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, зүүн баруун бүсийн хоорон дахь зөрөөг багасгаж, Хятадын эдийн засгийг тэнцвэртэй хөгжүүлэх явдал болно. Нөгөө талаар баруун бүсийн хөгжил, тогтвортой байдлыг ахиулж баруун бүсийн ард түмнийг хамтаар баяжуулах, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого хил хязгаарын тогтвортой байдал, үндэстний нэгдэл нягтралд ашигтай орчин бий болгож өгөх явдал болно. Иймээс Хятадын баруун бүсийн хөгжил, тогтвортой байдал нь Монгол улсын цэцэглэл хөгжилд таатай гадаад орчин бүрэлдүүлэн өгч, Монгол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгөх болно.
/Хоёр/ Хятадын өөрчлөлт нээлттэй бодлого эдийн засгийн хөгжлийн гол хандлага баруун бүс руу шилжихийг дагалдан, Хятадын баруун хойт бүсийн хөрш орнуудаас Хятадын өөрчлөлт, нээлттэй бодлого, эдийн засгийн хөгжлийн стратегт эзлэх байр суурь, үзүүлэх үүрэг улам дээшлэх болно. Ялангуяа Монгол улс нь БНХАУ-ын Умард, баруун хойт, Зүүн хойт гурван том бүстэй уул усаар холбогдон хиллэдэг бөгөөд хоёр орны хилийн шугамын урт 4673 км юм. Энэхүү газар зүйн онцгой байршлын давуу тал нь хоёр орны харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд бусад зүйлээр орлуулж болшгүй ашигтай нөхцөл болж байна. Хоёр орны эдийн засаг нь нэлээд их харилцан нөхвөрлөх чанартай бөгөөд хоёр орны улс төрийн харилцаа ч маш сайн юм. Иймээс баруун бүсийг хөгжүүлэх стратегийн түлхэц доор, Хятад-Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрч, хоёр орон, хоёр орны ард түмэнд эдийн засгийн нэн их ашигтай байх болно.
/Гурав/ Хятадын баруун бүсийг хөгжүүлэх стратегийн холбогдох мэргэжилтэнүүд, шинжлэх ухааны нотолгоо гаргаж, баруун бүсийн хөгжлийг түргэтгэх хоёр замыг дурдаж, түүнээ "Алтан хонгил" хэмээн нэрлэсэн байна. Түүний нэг нь Хөх мөрний эдийн засгийн бүс, нөгөө нэг нь Лунланий эдийн засгийн бүс, тэр нь зүүнээс баруунш Хятадын дунд хэсгээр өнгөрдөг. ӨМӨЗО болон Зүүн хойт Хятадын мужууд энэхүү эдийн засгийн бүсийн хойт хэсэгт оршдог. Өвөр монголын умар зүгт нээлттэй болгохыг дагалдан Лунланий эдийн засгийн бүс нь олон улсын зах зээлд улам ойртож, Хятад-Монгол хоёр орон болон Хятадын ӨМӨЗО, Монгол улсын хоорон дахь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, олон улсын хоорон дахь хамтын ажиллагаанд асар том олон улсын зах зээл, орон зай бий болгох болно.
/Дөрөв/ Хятад улс, Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн нь баруун бүсийн хөгжлийг түргэтгэх ажлыг улам ахиулж, Хятадын баруун бүс нь олон улсын асар том зах зээл болох нь дамжиггүй. Энэ нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж, Хятад-Монголын эдийн засгийн харилцан нөхвөрлөх шинжийг нь нэн ахиулж хоёр орны, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагаанд илүү таатай боломж бий болгох болно. Хоёр орны эрчим хүч, зам харилцаа, холбоо, байгаль орчны хамгаалалт, худалдаа болон аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин эрчимжиж, хоёр орны 21 зуунд хандсан урт хугацааны, тогтвортой, сайн хөршийн найрамдалт харилцаанд маш чухал идэвхтэй нөлөө үзүүлэх болно.
|